Нийгэм мэдээ

Хуулийн мэдлэгт #15: 16 нас хүрсэн иргэн цахим гарын үсэг хэрэглэх эрхтэй

Хуулийн мэдлэгт цувралын 15 дугаарт "Цахим гарын үсгийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт"-ын талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Монгол Улсын Цахим гарын үсгийн тухай хуулийг 2021 шинэчлэн найруулсан бөгөөд цахим хэлбэрээр хийсэн гэрээ, баримт бичгүүдийг баталгаажуулж, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартад нийцүүлэх, цахим үйл ажиллагааг хөнгөвчлөх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна.

Энэхүү хуулийн зорилго нь цахим орчинд хүн болон хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбоотой хууль эрх зүйн болон техникийн шаардлагыг тогтоож, бүрдүүлэх явдал юм. [1]

Цахим гарын үсэг нь зөвшөөрөгдсөн системийн тусламжтайгаар үүсгэсэн, илгээсэн, хадгалсан цахим мэдээлэлд хэрэглэгдэх ба гол зорилго нь гар бичмэл гарын үсэг бүхий уламжлалт цаасан баримт бичигтэй дүйцүүлж, тоон гарын үсгийн эрх зүйн байдлыг хангахад оршдог. [2]

Хуульд заасан тодорхой шаардлага хангасан цахим гарын үсгийг “тоон гарын үсэг” гэдэг. Тоон гарын үсэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 16 нас хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож, эзэмшигч нь тоон гарын үсэг хэрэглэх эрхтэй. [3]

Тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна. [4]

Харин цахим тамга гэдэг нь мэргэшсэн цахим лацны гэрчилгээ хэлбэрээр итгэмжлэгдсэн үйлчилгээ бөгөөд хуулийн этгээдүүд баримт бичгийг цахим хэлбэрээр гаргах боломжийг олгоно. [5]

Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байх тул тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд цахим тамга ашиглаж болно. [6]

Та цахим гарын үсгийн ажиллуулах гарын авлагыг улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаснаас олж болно. Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагад хандаж тоон гарын үсэг авч болохоор байна.

Эх сурвалж:

  • Цахим гарын үсгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэг
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн гуравдугаар бүлэг
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэг
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг

Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК

Хууль зүйн оновчтой шийдлийг танд хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button