Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Айлын нам даралтын зуух буудаж, гал гарчээ

Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг, Арвайхээр Согоот 1 дүгээр баг байшингийн нам даралтын зуух буудаж гал гарч байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний хэсгийн нам даралтын зуух буудаж, дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Иргэд та бүхэн болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж, зуухны бүрэн бүтэн болон аюулгүй байдлаа шалгаж эрсдлээс сэргийлээрэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...ажиллахгүй... унтраачихгүй
Нам дар�##�тын зуух байгаа шүү хямдхан аваарай