Гадаад мэдээ

Украин анхны удаа Их Британийн пуужинг ОХУ-руу харвасан гэв

Лондон зөвшөөрөл олгосны дараа Украин анхны удаа Их Британийн Storm Shadow пуужинг ОХУ-руу харвасан гэж Их Британийн хэвлэл лхагва гарагт /2024.11.20/ мэдээлжээ. “The Financial Times” нэгэн нэрээ нууцалсан албан тушаалтныг иш татан мэдээлэхдээ Украины ОХУ-ын цэргийн бай руу хэд хэдэн Storm Shadow пуужин харвасан гэсэн юм.

“The Guardian” агентлаг мэдээлэхдээ Хойд Солонгос цэргүүд дайнд оролцож эхэлсэн тул Их Британи ОХУ-д холын тусгалтай зэвсгийг нь ашиглан цохилт өгөх зөвшөөрөл олгосон хэмээсэн. Кремлийг дэмжигч хэд хэдэн Орос цэргийн блогчид Курск муж руу хэд хэдэн удаа Storm Shadow пуужинг харвасан гэжээ. Харин Украины хэвлэлүүд дроноор авсан бичлэг нийтэлсэн байна. Тус бичлэгт Марьино нэртэй газарт хэд хэдэн удаа дэлбэрэлт болсныг харуулжээ. Тэдгээр хэвлэлүүдийн мэдээлснээр Украин газар доорх цэргийн командлалын төвийг онилсон байж магадгүй аж. Одоогийн байдлаар Москва эсвэл Киев энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button