Хятад иргэнээс мөнгө авах зорилгоор хүчингийн хэрэг зохиож, өөрсдөө ял сонсжээ
29-46 насны таван бүлэг этгээд БНХАУ-ын иргэн 24 настай Монгол эмэгтэйг хүчиндсэн гэх хэргийг зохиомлоор үүсгэн, тухайн иргэнийг гүтгэж, их хэмжээний мөнгө өгөхийг шаардан, заналхийлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Хуучин зурагтын эцэс орчим “А” гэх нэртэй зочид буудалд БНХАУ-ын иргэн Z болон дөрвөн Монгол иргэн архидан согтуурч, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг зохиомлоор үүсгэн БНХАУ-ын иргэн Z-ээс тэр даруй хоёр сая төгрөгийг дансандаа шилжүүлэн авсныхаа дараагаар цагдаад мэдэгдэнэ хэмээн сүрдүүлж 100 сая төгрөгийг нэхэмжилсэн байна.
Ингэхдээ 29 настай шинжээч О-г цагдаа хэмээн итгүүлж БНХАУ-ын иргэн Z-ээс 100 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд Z-ийн орчуулагч “Шаардсан мөнгийг өгөхгүй” хэмээсэн байна. Гэсэн ч удаа дараалан мөнгө нэхэмжилсэн хэвээр байсан учраас тухайн бүлэг этгээдүүдэд найман сая төгрөгийг бэлнээр өгсөн хэмээн мэдүүлжээ.
-Хүчингийн хэрэг үйлдээгүй ч сүрдүүлэгт автаж 10 сая төгрөг өгсөн-
БНХАУ-ын иргэн Z “Би бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй. Харин ч намайг согтсон хойгуур нэг эмэгтэй надтай бэлгийн харьцаанд орсон байсан. Тэр үеэр хоёр залуу өрөөнд гэнэт орж ирээд намайг хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн гүтгэж хоёр сая төгрөгийг дансаар шилжүүлж авсан.
Харин маргааш нь 100 сая төгрөгийг нэхэхэд нь миний орчуулагч өгөхгүй гэхэд “50 сая төгрөг яг одоо өгвөл цагдаад мэдэгдэхгүй” гэж хэлж байсан. Манай гэрт нэг удаа дайрч орж ирээд намайг сүрдүүлсэн. Иймд би гэртээ байхаас айх болсон. Дараагаар нь найман сая төгрөгийг тус этгээдүүдэд өгсөн” хэмээн шүүхэд мэдүүлсэн байна.
БНХАУ-ын иргэний орчуулагч “Өөрийгөө цагдаа хэмээн танилцуулсан О гэх залуу, болон бас хоёр этгээд над дээр ирээд “Та нар нэхсэн мөнгийг нь өгсөн нь дээр дээ. Энэ хүмүүс чинь орон шоронгоор явчихсан эвгүй хүмүүс” хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Иймд байсан Z-д байсан мөнгө буюу 8 сая төгрөгийг тус этгээдүүдэд өгсөн. Гэтэл тэр цагдаа гэх залуу 1.5-2 сая төгрөгийн үнэтэй зурагт авч өгөхийг биднээс шаардсан.
Хүчингийн хэргийг зохиомлоор үйлдсэн бүлэг этгээдүүд шүүхэд мэдүүлэхдээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүчиндүүлсэн гэгдээд буй 24 настай эмэгтэй “Би хүчиндүүлээгүй. Сайн дураар бэлгийн харилцаанд орсон. Харин намайг хүчиндүүлсэн хэмээн хэрэг зохиосон ах нар надад 1 сая төгрөг өгсөн” хэмээн мэдүүлсэн байна.
Цагдаагийн мөрдлөг болон прокурорын дүгнэлтээр тухайн этгээдүүдийг хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Улмаар шүүх байгууллагаас дараах шийдвэрийг гаргажээ.
- Гэмт хэрэгтнүүдтэй хамтран цагдаа хэмээн итгүүлж бусдыг заналхийлж мөнгө нэхэмжилсэн О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сая төгрөгөөр торгох ял
- Хүчиндүүлсэн гэх 24 настай эмэгтэйд хоёр жилийн хорих ял
- БНХАУ-ын иргэнээс мөнгө нэхэмжилж сүрдүүлсэн гурван этгээдэд 1-2 жилийн хорих ял
- Хэргийг зохион байгуулсан этгээдэд 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Тухайн бүлэг этгээдүүд өмнө нь танхай, хулгай, залилан, садар самуун сурталчлах, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэрэгт холбогдож 1-13 хүртэлх жилийн ял сонсож байсан төдийгүй тэдний нэг хорих ангиас оргож ялаа нэмүүлж байжээ. Улмаар өршөөгдөж тэнсэн харгалзах хугацаандаа дахин дээрх хэргийг үйлдсэн тул өршөөлийг цуцалж тус бүр ялаа биеэр эдлэхээр тогтоосон байна.
О.УНДРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ой гутаж ияиж үхмээр юмнууд орчлонд тоос хөдөлгөж явах юм даа
24 НАСТАЙ ТЭР МУУ ҮМХИЙРСЭН АЛ 2 ЖИЛ ЛУУСАНД ХЭЛҮҮГЭЭ ОРОЛДОЖ ДЭЭ ХОХЬ ЧИНЬ ИНГЭЭД САЯ ТӨГРӨГ АВААРАЙ АЛ МИНЬ
Чааваас даа шунал аа гэж
Бүлэглэн гэмт хэрэг хийгчдийг хуулийн дээд хэмжээгээр яллах ёстой.Ямар жигшүүртэй юм болоо вэ.Хүчиндүүлсэн гээд жүжиглэж бусдаас мөнгө авах гэж дээ.Хэлэх муу үгс олдохгүй юм байна.Ямар хүмүүсийн тархинд ийм бузар хүсэл төрдөг байна аа.Нэртэйгээр нь эцэг эхээ зарчихаач.Энэ шунал уу.Хүнийг мөн ч их эвдэж өөрчлөх юм аа.
Хүнийг хамгийн их эвддэг зүйлүүд нь атаархал шунахайрал бардам дээрэлхүү амин хувиа хичээсэн зан чанарууд юм.Атаархал бол бусдын сайн явах амьдрахад саад болдог.Харин баяжихыг хэт их хүсээд ирэхээр шунахай хүсэл төрдөг.Харин өөрийн амин хувийг хичээж амьдардаг хүмүүст хэн ч дургүй.Дээрэлхүү зан гэдэг бол бусдад онгирч томрох байдлаар бас илэрдэг.Зодох цохих гэсэн бие махбодийн дайралтууд ч бас давхар багтана.Энэ зан чанаруудаа бид нар хаях ёстой.
Хөдөлмөр хийдэггүй,амар хялбар амьдрах гэсэн,бусдыг дээрэмдэх,хулгай хийх,хуурах...гм ийм хүн дүрстэй юмнуудын энэ насандаа болон үр хүүхэд,гэр бүлд нь нүгэл нь ирж,зовлон зүдгүүртэй амьдардаг амьдралын хуультай гэдэг.
Tolgoi muutai ninja nar bnaa niileed 10 say awchaad salna biz de boloo sh d odoo munguu huraalgana torulna yal awna
Бүлэг байхад яасан бага ял өгдөг юм бэ монголын хуулиа гэж яг хулгайч нар шигээ юмаа