Нийгэм мэдээ
Зургаан аймагт цас орж, замд гулгаа үүсээд байна

Цаг агаараас шалтгаалсан замын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Өнөө өглөө /2024.11.24/-ний байдлаар Төв аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн, Хэнтий, Дархан, Архангай, Орхон, Булган, Багахангай, Багануур, Налайх дүүргүүд шөнөдөө цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн Хэнтий аймаг "Харгуй" АЗЗА-аас 3 ажлын хэсэг бэлэн байдалд байна.
Зам шалгалт хийгдэж, Завхан аймаг АЗЗА-аас цаг агаар хүндэрсэн нөхцөлд ажиллах 6 ажлын хэсэг бэлэн байдалд байна. Бусад нутгаар цас ороогүй, тэнгэр цэлмэг, олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.