Гадаад мэдээ

“Украин Курск мужид эзэлсэн газар нутгийнхаа 40 хувийг алдсан”

Украины зэвсэгт хүчин наймдугаар сард хил даван довтолгоо хийж, ОХУ-ын Курск мужийн томоохон газар нутгийг хяналтдаа авсан. Тэгвэл Украины цэргийн ахлах албан тушаалтан хэлэхдээ Курск мужид хяналтдаа авсан газрын 40 хувийг алдсан гэжээ. Украины довтолгооны эсрэг ОХУ олон арван мянган цэрэг Курск муж руу илгээсэн. Мөн Хойд Солонгосын 11 мянга орчим цэрэг тус мужид байлдаж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байгаа.

Довтолгооны оргил үед Украин Курскийн 1,376 км квадрат талбайг хяналтдаа аваад байсан. Тэгвэл одоо хяналтад нь буй газар нутгийн хэмжээ 800 км квадрат болж буурчээ. Зеленский Курск дахь нөхцөл байдлын талаар ярихдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зорилго бол ирэх жилийн нэгдүгээр сарын 20 гэхэд Украин цэргүүдийг тус мужаас гаргах гэсэн юм. Тэрбээр “Энэ бүх мэдээ, шинэ пуужингаар цохилт өгч байгаа нь зүгээр нэг шоу биш. Тэр зорилго тавьсан” хэмээжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
11 сар 25, 2024 12:31

Тэнэг хошин шогийн жүжигчин бүх л бүтэн улс орноор тоглочих юм. Украйнчууд наад м�##�аа хөөгөөч

Зочин
Зочин
11 сар 25, 2024 17:38

Курск-т украйнчууд удаан тэсэхгүй ээ. Сая украйн �##�сын тусг�##�тай пуужин хэрэглэснийхээ хариуд дунд тусг*лын өндөр нарийвчл*лтай
тактикийг пуужингийн цохилтыг аваад цочирдов.Учир нь хэт авианы пуужинг амдан сөнөөх боломжгүй юм байна гэж украйнчууд өөрсдөө ярьж байх юм . Ногооноо ч хүн ардаараа тоглоом хийж махан таташ хийж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button