Японд болох олон улсын экспод “хүн угаадаг машин” танилцуулна

Ирэх оны дөрөвдүгээр сард Японы Осака хотод “Expo 2025” нэртэй олон улсын экспо эхлэх юм. Тус экспод “Science Co.” нэртэй компани “хүн угаадаг машин” танилцуулахаар бэлдэж байна. Хүн угаах зориулалттай машиныг анх 1970 онд “Sanyo Electric Co.” компани 1970 онд “Japan World Exposition” нэртэй экспогоор танилцуулж байсан юм. Гэвч тухайн үед хүмүүсийн анхаарлыг татаагүй тул тус машиныг олноор үйлдвэрлээгүй.
“Science Co.” компанийн захирал Яасүаки Аояама “Бид 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид экспод оролцож буй мянган хүнд тус машиныг туршиж үзэх боломж олгохоор ажиллаж байгаа” гэжээ. Тус компани хүн угаадаг машиныг гэртээ суурилуулж болох загварыг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. “Мирай Нингэн Сэнтакүки” буюу ирээдүйн хүн угаадаг машин нэртэй тэрхүү бүтээгдэхүүн нь дотор суусан хүнийг нийтдээ 15 минутын дотор угааж, хатаах чадвартай гэнэ. Аояама “Бид 1970 оны экспогийн өв болгон шинэ хүн угаадаг машин санал болгож байна” хэмээжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүмүүсийн мөрөөдөл. Одооны хүмүүсийн ганц мөрөөдөл.
Тэнэгтээчдээ. Ядаж өөрөө өөрийгөө угаачихмаар байна шдээ
Ёстой зөв.усанд орох биеэ угаахаас з�##�хуу хүрээд байдаг бсн юм ашгүйдээ