Улс төрийн мэдээ

Төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх дэгийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2024.11.27/ УИХ-ын дөрвөн байнгын хороо дараах асуудлаар хуралдана.

Ёс зүй, дэгийн байнгын хороо 12:00 цагаас:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг

Төрийн байгуулалтын байнгын хороо 13:30 цагаас:

•      Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай/

•    Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15:00 цагаас:

•  Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

•     Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

• Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Нийгмийн бодлогын байнгын хороо 15:30 цагаас:

•     Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох асуудлаар тус тус хуралдана.

Харин Ёс зүй, дэгийн байнгын хорооны Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журам”-ын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14:00 цагт товлогдсон байна. Мөн Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17:00 цагт болно.

Түүнчлэн өнөөдөр дараах ажлын хэсгүүд хуралдах нь:

  • 09:00 цагт Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 10:00 цагт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 11:00 цагт Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 12:00 цагт Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 16:00 цагт Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 17:00 цагт Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button