Цагаан зээрийн эзэмшил нутгийн хэмжээ 2-3 сумын газартай тэнцэж байна

Монгол орны зүүн бүсэд цагаан зээрийн эзэмшил нутгийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдсэн судалгааны үр дүнд нас бие гүйцсэн цагаан зээрийнх 14,000-32,000 км.кв болох нь тогтоогдсон талаар WWF Mongolia мэдээлэв.
Мөн энэ тоон хэмжээ нь 2-3 сумын газар нутагтай тэнцэх аж.
Цагаан зээрийн сүрэг нь бэлчээрлэсэн газрынхаа өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын үрийг тараах зэргээр ургамал ургаж үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг гэдэг. Мөн зээрийн сүрэг бэлчээрлэн явахдаа өвсний угт үүрлэсэн хорхой, шавж, авгалдайг гишгэж устган тэдний тоо толгойг тэнцвэржүүлж, бэлчээрийг эрүүлжүүлдэг байна. Зээрийн сүрэг нүүдэллэхдээ өвсний шүүдрийг газарт буулган, тал хээрийн эко системийг 50 мм хүртэл хур тунадсаар усалдаг бөгөөд нүүдэллэхдээ ургамлын үндэс, ишийг хугалж гэмтээдэггүй байна.
Ингэж цагаан зээр нь тал хээрийн бэлчээрт “менежер”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дээр 3 сая орчим цагаан зээр байдгаас 95-98 хувь нь монголд бий.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.