БНХАУ, Мексик, Канад Трампын татвар бүгдийг хохирооно гэж анхаарууллаа
Мексик, Канад, БНХАУ-ын албан тушаалтнууд болон томоохон аж үйлдвэрүүд АНУ тэдгээр улсуудад шинэ гаалийн татвар оноох нь бүгдийг хохирооно гэж анхааруулсан байна. Даваа гарагт /2024.11.25/ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ажлаа хүлээн авсан эхний өдрөө Мексик, Канадад 25 хувийн татвар, БНХАУ-д нэмж 10 хувийн татвар онооно гэж мэдэгдсэн.
Тэдгээр улс бол АНУ-ын хамгийн том худалдааны хамтрагчид юм. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум “Бит нийтлэг ашгаа эрсдэлд оруулах хүртэл нэг татварын араас нөгөө татвар тавигдана” гэжээ. Тэрбээр Трампт захидал илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэн, утсаар түүнтэй энэ хэргийн талаар хэлэлцэнэ гэсэн байна.
Канадын төв банкны даргын орлогч Рис Мендес хэлэхдээ Трамп тэрхүү татварыг тавихаар хийх алхам бүр нь АНУ болон Канадын аль алинд нөлөөлнө гэжээ. Харин Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “Худалдааны дайн эсвэл гаалийн татварын дайнд хэн ч ялахгүй” хэмээсэн байна.
БНХАУ, Мексик, Канад гурав энэ жилийн эхний есөн сарын хугацаанд нийтдээ нэг их наяд ам.долларын үнэ бүхий бараа АНУ-руу экспортолжээ. АНУ-ын Худалдааны яам мэдээлснээр хамгийн их бараа экспортолсон нь Мексик дараа нь БНХАУ болон Канад аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.