Лондоны 850 жилийн түүхтэй захуудыг хаах болжээ
Их Британийн нийслэл Лондон дахь хамгийн эртний мах, загасны захууд 2028 оноос эхлэн хаагдах болсон байна. Гэгээн Паулын сүмийн ойролцоо байрладаг Смитфилд махны зах болон Кэйнари Уарф дахь Биллингсгэйт загасны захыг “City of London” корпорац дэмжлэгээ татах шийдвэр гаргасан аж. Одоо тэрхүү корпорац тэдгээр зах дээрх худалдаачдад өөр лангуу олоход нь туслахаар ажиллах юм.
Худалдаачид энэ алхам нь Лондон хотын уламжлал алдагдахад хүргэнэ гэж үзэж байна. Смитфилд бол Их Британи дахь хамгийн том, Европ дахь хамгийн том захуудын нэг юм. Тус захын одоогийн үйл ажиллагаа нь 1860-аад оноос хойш явагдаж буй. Үүнээс өмнө буюу дундад зууны үеэс тус зах дээр мал худалдаалдаг байжээ. Смитфилдийн захыг Лондон хотын шинэ музейг багтаасан соёл, худалдааны шинэ төв болгох ажил аль хэдийн эхэлсэн байна.
Биллингсгейт бол жил бүр 25 мянган тонн загас, загасны бүтээгдэхүүн худалдаалдаг Их Британийн хамгийн том загасны зах юм. Анх тэрхүү зах нь 1327 онд Доод Темза гудамжид байрлалтай байжээ. Харин 1982 онд Лондоны зүүн хэсэгт орших Поплар дүүрэг рүү нүүсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАрж байна уу. Аливаа өөрчлөлт хийхдээ хүмүүс эдийн засгийн хувьд хохирох эрсдэлтэй бол ингэж ханг�##�ттай шилжих хугацаа өгдөг 2028 он гэж байна. Та нар шиг гэнэт 14 хоногийн хугацаа өгөхгүй.