Нийгэм мэдээ

Галт сумын ОБГ: Газар хөдлөлт айл бүрд мэдрэгдсэн

Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, газар зүйн байршлаараа өргөрөг, уртраг 48.51 100.33-т буюу сумын төвөөс 45 км зайд болжээ.

Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас тодруулахад "Газар хөдлөлт сумаас 45 км зайд бүртгэгдсэн. Чичирхийлэл сумын төвийн айл болгонд мэдэгдсэн. Одоогоор байшин гэр нурсан, эд зүйлсээр хохирсон гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэлээ.

Галт суманд үүнээс өмнө 2021 онд Ханх суманд бүртгэгдсэн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдэж байжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button