Гадаад мэдээ

Мексик: Трампын татвар АНУ-д 400 мянган ажлын байр устгана

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп даваа гарагт /2024.11.25/ ажлаа авсан эхний өдрөө Мексик, Канадад 25 хувийн гаалийн татвар БНХАУ-ын бүх гаалийн татвар дээр нэмж 10 хувийг онооно хэмээсэн. Тэгвэл Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум лхагва гарагт /2024.11.27/ мэдэгдэл хийхдээ тэрхүү татварыг оноосноор АНУ-д 400 мянган ажлын байр устахад хүрнэ гэжээ. Мөн тэрбээр Мексик хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм.

Шеинбаум хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрвээ АНУ гаалийн татвар тавивал Мексик мөн хариу арга хэмжээ авч татвар онооно” хэмээсэн байна. Тус улсын Эдийн засгийн сайд Марсело Эбрард Шеинбаумын хамт мэдэгдэл хийхдээ татвар тавихын оронд бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлалыг нэмэгдүүлэхийг уриалжээ. Эбрард Трампын санал болгосон татварыг хөлрүүгээ буудаж байгаатай адил явдал гэсэн байна.

Тэгвэл Канадын хувьд хариу арга хэмжээ болгон АНУ-ын ямар бараануудад татвар тавих талаар аль хэдийн хайж эхэлсэн гэж тус улсын нэрээ нууцалсан албан тушаалтан хэлжээ. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа гэдгийг тэр албан тушаалтан онцолсон юм.

Эх сурвалж: Reuters, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button