Путин Трампыг ухаалаг, туршлагатай гэж сайшаажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2024.11.28/ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг ухаалаг болон туршлагатай, шийдэл олж чаддаг улс төрч гэж сайшаасан байна. Украины дайны улмаас барууны орнууд болон Москвагийн харилцаа илүү дордсоор байгаа билээ.
Казахстан улсад айлчилж буй Путин сэтгүүлчдийн асуултад хариулж байхдаа ингэж хэлсэн юм. Тэрбээр Байденыг Трампын захиргаанд нэмэлт хүндрэл үүсгэж байна гэж шүүмжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Украинд Америкт үйлдвэрлэсэн ATACMS пуужинг ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөхийг зөвшөөрсөн.
Путинээс сэтгүүлчид Байдены шийдвэр Москва, Вашингтоны цаашдын харилцаанд нөлөөлөх эсэх талаар асуухад Трампын захиргаа дор харилцаа сайжирч магадгүй гэх утгатай зүйл хэлсэн юм. Тэрбээр “Миний төсөөлж байгаагаар шинээр сонгогдсон ерөнхийлөгч бол ухаалаг, нэлээд туршлагатай хүн. Тэр шийдэл олно гэж би бодож байна” хэмээжээ. Үүнээс гадна Путин Украин руу дахиж Орешник баллистик пуужин харваж болно гэж анхааруулсан юм. Тус баллистик пуужин нь цөмийн хошуу тээвэрлэх хүчин чадалтай билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайныг хүчээр , зэвсэгээр шийдэх нэг нэгнээ нийлж бойкотлох гэж оролдох нь сайн удирдагч хүчирхэг улсын шинж биш . Харин яриа хэлэлцээ шийдэлд хүрэх замыг нь зохицуулж чаддаг орны удирдагч нь , улс нь хүчирхэг оронд тооцогдох болно . Хүчирхийлэлээс хүчирхийлэл гарч шах�##�т дарамтнаас олон хүний амь нас сүйдэх болно.
Бөгсөн дээрээ хүйтэн жин тавиулах нь дээ.
Трампаас ч их юм горьдож бгаам бнаа, Путин гуай. Өөрийн өдүүлсэн энэ зэрлэг дайнаасаа яаж с�##�на даа гэж сэтгэлийн хүнд зовлон эдэлж бгаа хүн юмаа, хөөр хий �######�уул !