СПОРТ
БНСУ-ын авто мото спортын аварга Jiheon Song монголын клубт уралдана
Авто мото спортын тамирчин БНСУ-ын аварга Jiheon Song Монгол Улсын мото клубтэй гэрээ байгуулжээ.
БНСУ-ын авто мото спортын тамирчин Jiheon Song Монгол улсын One Life авто мото клубтэй гэрээ байгуулж, албан ёсны тамирчнаар гурван жилийн гэрээ хийжээ.
Улмаар Song Монгол Улсын аварга шалгаруулах цувралуудад уралдахаар болжээ. Мөн One Life авто мото клуб Монголоос Мотокроссын Ази, Дэлхийн аварга, Солонгос улсад болох Эндуро тэмцээнүүдэд тамирчдаа оролцохоор тамирчдаа бэлтгэж эхэлжээ.
Jiheon Song нь:
- 2020 оны MX Солонгосын аварга
- 2022 оны MFR олон улсын уралдааны шилдэг 10
- 2023 оны MFR олон улсын уралдааны шилдэг таван тамирчны нэг болсон амжилттай яваа залуу тамирчин юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.