Гүржид Засгийн газраа эсэргүүцэн жагссан иргэдийг хүчээр тарааж эхлэв
Гүржийн Тбилис хотноо иргэд Засгийн газраа эсэргүүцэн жагссан тэмцэл улам хурцдаж, улмаар тусгай хүчнийхэн жагсагчдыг албан хүчээр тарааж эхэлжээ. Тус улсын барууны үзэлтэй ерөнхийлөгч Саломе Зурабичвили энэ сард албан тушаалаа өгөх ёстой байсан парламентын шинэ сонгууль болох хүртэл үүрэгт ажилдаа үлдэхээр болсныг иргэд эсэргүүцэж ийн жагсаж эхэлсэн юм.
Гүржийн Дотоод хэргийн яамны тусгай хүчнийхэн Тбилиси хотын парламентын байрны өмнөх талбайд жагсаж буй иргэдийг тараахыг оролдож, эхний ээлжид тайван ухарч, Руставели гудамж өөд эсэргүүцлээ үргэлжлүүлсэн билээ.
Гэсэн ч тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид Руставели гудамжинд чанга яригчаар эсэргүүцэгчдийг тараахыг шаардаж эхэлсэн юм. Хэрвээ жагсагчид тарахгүй тохиолдолд тэдний эсрэг хууль зүйн бүхий л арга хэрэгслийг ашиглана гэж сүрдүүлж, иргэдийг тараасан бөгөөд хэд хэдэн удаа нулимс асгаруулагч ашиглажээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.