Гадаад мэдээ

БНХАУ АНУ Тайваньд зэвсэг худалдах гэж байгааг шүүмжлэв

БНХАУ ням гарагт /2024.12.01/ АНУ Тайваньд зэвсэг худалдах гэж байгаагийн эсрэг шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэжээ. Үүнээс гадна Тайванийн Ерөнхийлөгч Хавай мужаар дамжин өнгөрсөн тал дээр БНХАУ АНУ-д гомдол мэдүүлсэн байна.

Баасан гарагт /2024.11.29/ Пентагон мэдэгдэл хийхдээ АНУ-ын Төрийн департамент 385 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг Тайваньд худалдахыг мэдэгдсэн юм. Тэдгээр зэвсэгт F-16 сөнөөгч онгоцны сэлбэг хэрэгсэл, радар гэх мэт зүйл багтаж буй. Үүнтэй зэрэгцэн Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Хавай мужаар дамжин өнгөрсөн нь БНХАУ, АНУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Ардчилсан засаглалтай Тайванийг БНХАУ өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Шаардлагатай бол зэвсэгт хүчин ашиглаад ч хамаагүй эх газрын Хятадтай нэгтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн БНХАУ Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэг салан тусгаарлагч гэж үздэг юм. АНУ нь Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй ч гэсэн өөрийгөө хамгаалахад нь туслах хууль дээр заасан үүрэгтэй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button