Хятадын Элчин сайд Шэнь Минжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал, ухуулгын яамны дэд сайд Мө Гао-И, Элчин сайд Шэнь Минжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар авто зам болон төмөр замаар таатай зорчих боломжийг нэмэгдүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан аялал жуулчлалын “Цайны зам” маршрутыг батлан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн БНХАУ-ын “Wechat”, “Youku” зэрэг олон нийтийн сүлжээнд Монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлыг хөндлөө.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн хүлээж авсан юм болоо ямар тэнэг мэдээ вэ, хэн бичсэнээ бичээчээ
Хэн хүлээж авсан юм бэ? Нэртэй устай хүн юм өол нэр мэрийг нь бичээч. Нэр усгүй хий үзэгдэл юм түүнийг нь бас хэлээч. Ийм мэдээ бичих гэж! Даанч!
Согтуу бичжээ! Монгол хэлний сург�##�тад сэтгүүлчидээ хамруулна уу?Хэлний зөвлөл,бас юу юу ч билээ байгууллагууд бий дээ санаачлага гаргаач!