УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Төсвийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
Өнөөдөр /2024.12.02/ Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөө өргөн бариад буй.
Энэхүү өөрчлөлтийг УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хэлэлцсэн. Үргэлжлүүлэн 14.00 цагт УИХ-ын чуулган яаралтай горимоор хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
- Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг төслийн талаар нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх,
- Хоёрдугаарт, УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 67 гишүүний ирцтэйгээр, санал хураалт явуулав.
Улмаар "Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих" санал хураалт явуулахад 71.4 хувь нь дэмжлээ. Иймд Төсвийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ингэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.