ДЭЛХИЙ

“Starbucks” кофе уух зуураа Хойд Солонгосыг дурандаж болох кафе нээжээ

Дэлхийн хамгийн хаалттай улсыг зэрвэсхэн харах зуураа кофе уух боломжийг “Starbucks” үйлчлүүлэгчдэдээ олгож байна. Өмнөд Солонгост байрлах Хойд Солонгостой хил залгаа ажиглалтын цамхаг дээр ийнхүү “Starbucks” салбараа нээж, үйлчүүлэгчид нь кофе уунгаа хилийн цаадахыг дурандах боломжтой аж.

Сөүл хотоос 20 км зайтай Гимпо хотын Aegibong Peace Ecopark-д байрлах тус кафе нь 30 орчим хүний суудалтай бөгөөд энэ нь дэлхий дээрх хамгийн аюултай, зэвсэгжсэн хилийн бүс дээр байрладаг байна. 11-р сарын 29-ний баасан гаригт энэхүү кафе нээлтээ хийсэн бөгөөд барилгын задгайд байрладаг тул үйлчлүүлэгчид халуун кофе уух зуураа Жо голын дээгүүр хилийн цаадах хэсгийг дурандах нь сонирхолтой төдийгүй хэдийнэ хүмүүсийн хөлд дарагдаж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
12 сар 2, 2024 17:15

боломж мөнхөд байдаг

Зочин
Зочин
12 сар 2, 2024 18:44

Өмнөдүүд кофе уунгаа хойд оркуудаа дурангаар харж баясахнээ?

Zochin
Zochin
12 сар 3, 2024 10:01

umnudiin g###gnvvd uursduu ingej hvnii yanz vzej baij hoid oo boldgvi bvtedgvi gej hutsan

Зочин
Зочин
12 сар 3, 2024 18:32

Хүн төрөлхтний сүүлчийн тамуудын нэгийг харах нь зөвөө

Зочин
Зочин
12 сар 3, 2024 18:51

Хойдууд нь нэг өдөр буудчихаж мэднэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button