НийгмийнУЛС ТӨР

О.Цогтгэрэл: Төсвөөс 2.4 их наяд төгрөгийн хасалт хийнэ гэдэг асар их дүн

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 12 сар их утга учиртай. Тэр тусмаа 12-р сарын 10 бол олон улсын хүний эрхийн өдөр. 1989 оны 12-р сарын 10-нд Монголд ардчиллын төлөөх анхны жагсаал цуглаан болж байсан тэмдэглэлт өдөр. 12-р сарын 29-нд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр. Энэ мэтчилэн 12-р сард чухал тэмдэглэлт өдрүүд тохиодог. 

АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа дараах гурван асуудлыг хэлэлцээд байна. Эхэнд нь, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд хэрэгжүүлж  буй арга хэмжээний мэдээллийг бүлэг дээр сонсож, танилцлаа.Мөн 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Засгийн газраас Төсвийн тухай хуулийг өргөн барьсантай холбоотой Сангийн сайдын мэдээллийг сонслоо.

Сүүлд нь , АН-ын бүлгээс Конрад Аденауэрийн сантай хамтарч 11-р сарын 27-нд  арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээнээс УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Тогтоолын төсөл нь Чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах тухай утга санаа, агуулгын хүрээнд дөрвөн зүйл заалтыг тусгасан.

Сая хүчингүй болсон улсын төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байсан. Ерөнхийлөгч алдагдалгүй төсөв батал гэсэн. Тэгэхээр хамгийн багадаа 1.9 их наяд төгрөгийг хас гэсэн үг байх. Сангийн сайдын танилцуулгад төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөгөөр бууруулж байж 1.9 их наядын бодит хасалт болно гэсэн. 2.4 их наяд төгрөгийн хасалт гэдэг асар их дүн. Засгийн газар дахин төсөв өргөн барих биш хуулийн гарц хайж байгаа нь зөв гэж харж байна. Хуулийн өөрчлөлтийг маргааш хэлэлцээд нөгөөдрөөс төсөв өргөн барих чигтэй байна гэв.


Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 06:43

8 их наядыг хас.

ЗочинНаяаа
ЗочинНаяаа
12 сар 3, 2024 09:29

Амин чух�##� биш төсвүүдээ хасчихад 2,4 тэр бум өлхөн хасагдана.Хүүхдэд үзүүлэх кино,тэрэлжийн зам.�##�дагд�##�тай ажилладаг төрийн байгууллагууд.хиймэл дагуул,соёлын төв гээд өчнөөн юм байна .дээрээс нь хулгайч луйварчингуудаас мөнгөө эргүүлж ав.

Зочин
Зочин
12 сар 3, 2024 12:10

Эвийн эвийн баахан ил мэдэгч нарын бөөгнөрөл дотроос ямар ч шийдэл гар ч чадахгүй зүдрэх юм байна л даа. Ядахдаа дийлдэшгүй шун�##�ын тийрэнгүүд

Иргэн
Иргэн
12 сар 3, 2024 13:17

Монгол улс баруун зүүн аймгуудад том үйлдвэрүүд бий болох шаардлагатай болжээ!!! Тэгвэл түгжрэл утаа бөөгнөрөл багасна шүү!!!

Зочин
Зочин
12 сар 3, 2024 13:23

Арай л бага бус уу. Өлөн царайлаад идэж уухаа хасахгүй байна шүү

Эрдэнэ
Эрдэнэ
12 сар 3, 2024 18:54

Анхнаасаа л хулгайн төсөв хийсэн байна даа

Зочин
Зочин
12 сар 5, 2024 14:20

Битгий хуц дахиад т�##�ыг нь хас
Өөрсдөө идэх гэж байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button