Гадаад мэдээ

Ирак иргэд Сирид байлдахаар хил давжээ

Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн олон зуун цэрэг Сири улсад байлдахаар даваа гарагт /2024.12.02/ хил давсан байна. Өнгөрсөн долоо хоногт босогчид Сирийн хамгийн том хот болох Халеб руу довтолж, хяналтдаа авсан юм. 2011 онд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг босож ирсэн дайчдын эсрэг байлдахад Ираны дэмжлэгтэй бүлгүүд болон ОХУ-ын агаарын хүчний дэмжлэг томоохон үүрэг гүйцэтгэж байсан билээ.

Гаднын улсад амьдарч буй Сири улсын гол сөрөг хүчний тэргүүн Хади аль-Бахра “Reuters” агентлагт хэлэхдээ Хезболла гэх мэт Ираны дэмжлэгтэй бүлгүүд Израилтай хийж буй дайндаа сатаарсан завшааныг ашиглан Халебыг эзэлсэн гэжээ. Өнгөрсөн жил Газын зурваст дайн гарснаас хойш Халеб хот руу довтлох бэлтгэлийг хийж эхэлсэн гэж тэр хэлсэн байна. Сири улсад энэхүү хурцадмал байдал удаан үргэлжилбэл Газын зурвас болон Ливаны мөргөлдөөний улмаас тогтворгүйжээд байсан Ойрх дорнодын нөхцөлийг дордуулах эрсдэлтэй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 14:43

Хади �##�ь Бахра мөн араб хүн л�##�ын шашинтан мөн үү?! Бүх ислам шашинтнууд, арабууд Израилын эсрэг байлдаж байхад адилхан арабууд руугаа дайрч бүр израилын эсрэг байлдаж буй цэргийнхний хүчийг тарамдуулж байдаг, америк, израилд худ�##�дагдсан нөхөр юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button