Эдийн засгийн уул уурхай

“SouthGobi Resources” Овоот Толгойн нөөцөө шинэчлэн тогтоосноо зарлалаа

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэл “SouthGobi Resources” компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Овоот Толгой” нүүрсний уурхай дээр олборлолт явуулдаг билээ. Тус компани нь Хятадын хилээс 45 км зайд байрлах уг орд дээр 2008 оноос тус компани нүүрс олборлож эхэлсэн бөгөөд Хятад руу эрчим хүчний зориулттай нүүрс экспортлодог байна. Сүмбэрийн орд нь Төв Сумбэр, Зүүн Сүмбэр, Билүүт, Өмнөд Билүүт, Жаргалантын талбайнуудаас бүрдэх бөгөөд Овоот толгойн уурхайгаас зүүн тийш оршдог. Тус орд нь Шивээ хүрэн хилийн боомтоос зүүн хойд зүгт 50 км зайд Өмнөговь аймгийн Гурвантэс болон Ноён сумын нутаг дэвсгэрт байрладаг байна.

Өчигдөр тус компаниас гаргасан тайландаа “Овоот Толгой” төслийнхөө нөөцийг шинэчлэн тогтоосноо дурджээ. 2023 оны тайландаа Билүүт тайлбай дээр батлагдсан 16 сая 62 тонн, Жаргалант талбайд батлагдсан 1 сая 52 тонн,  Зүүн сүмбэр талбайд 2 сая 99 тонн буюу нийт 21.14 сая тоннын батлагдсан нөөц байна хэмээж байсан билээ. “Sunrise” уурхайн батлагдсан нөөц 133.6 сая тонн, “Sunset” уурхайн нөөц 174.71 сая тонн байна гэжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 14:02

Ard tumenii omchiig heden ger bul zoosoor baihuu yasan unhiagui tor Zarag be

Зочин
Зочин
12 сар 3, 2024 14:32

Ard tumnii baylagiig bucaaj og

Холбоотой мэдээ

Back to top button