УРЛАГ
Шинэ жилийн баярыг угтан "Emotion's holiday special-dinner show" зохиогдоно
Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц стиль, шинэ урсгалуудыг авчирсан Sweetymotion хамтлаг нь шинэ жилийн баярыг угтан "Emotion's Holiday Special-Dinner Show" анх удаа зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 100 хүнтэй тоглолт зохиох бөгөөд тус тоглолтод "Инээмсэглэл хамтлаг", төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин А.Хаянхярваа, DJ Layla, хөтлөгчөөр жүжигчин Б.Шинэбаяр нар оролцоно.
Шинэ жилийн баярын монгол болон гадаад дууны тоглолтыг үзэхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Мөн тасалбарыг www.eventx.mn веб сайт дээр худалдаалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.