“Анна Каренина” жүжиг энэ сард таван удаа тоглоно
УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байсан.
Дараагаар нь хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл эл жүжгээ энэ арванхоёрдугаар сарын 11-15-нд таван удаа дахин толилуулахаар болжээ.
“Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.