ТОЙМ: АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН хэргээсээ болж 2020 онд нэр дэвших БОЛОМЖГҮЙ хүмүүс

Өчигдрийн /2019.12.20/ УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эл хуульд нилээн хэдэн шинэ заалт оруулж ирснээрээ онцлогтой. Тухайлбал, Сэтгэцийн эмгэггүй хүн нэр дэвшинэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихгүй гэх мэт заалтууд орж ирсэн нь анхаарал татаж буй.
Энэ хуулийн 30.8 “Эрүүгийн хуульд заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт шинээр орж батлагдав. Уг заалт эхнээсээ төсөлд байгаагүй бөгөөд энэ долоо хоногийн мягмар гарагт төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Г.Аюурсайхан, О.Баасанхүү нар санаачлан оруулж ирсэн байдаг.
АВЛИГА болон АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэгт холбогдож байсан гээд хуваавал нилээдгүй урт нэрсийн жагсаалт гарна.
Энэ заалт яригдахад хамгийн их сандарч гүйсэн хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Тэрээр үнэгүй байр тараана, зээл тэглэнэ гэсэн амлалтуудыг ард түмний дунд өгч, ямар ч хамаагүй аргаар УИХ-д дахин гархаар зүтгэж яваа.
“Ял шийтгүүлж байсан бол” гэдэг үг орсон учир шийтгүүлж байсан хүмүүсийн ялын хугацаа дууссан ч НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ гэсэн үг юм.
Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ заалт өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх ТЭЭГ болж буй юм.
АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮСИЙГ НЭРЛЭЕ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН, МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүн эгнээнд багтах нь. Түүнийг 2014 онд авлигын хэрэгт холбогдуулан гэрээс нь оймсийг нь “гозолзуулан” баривчилж байсан.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН Г.ШИЙЛЭГДАМБА:
Н.Энхбаярын араас түүний журмын нөхөр, намын анд явсан Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба орно. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа 19.5 сая ам.долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төслийг Хятадын “HUAWEY” компани болон Монголын талаас “Метро нетворк” компанитай хамтарч хэрэгжүүлэхээр гэрээлсэн гэдэг. Гэвч “Метро нетворк” компани материалаа ирүүлсэн компаниудын нэрсийн дунд байгаагүйг хуулийнхан хэлдэг. Үүнээс гадна Г.Шийлэгдамба шүүгдэгч О.Даваасүрэнгээс 50 мянган ам.доллар авч байгаад АТГ-ынханд анх баривлагдаж байв.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.САНДУЙ:
Ц.Сандуйгийн хувьд сүүлийн хэдэн сонгууль дамнан яригдаж буй 60 тэрбумын гэх хэрэгтэй холбогдуулан түүнд дөрвөн жилийн хорих ял шүүхээс оноосон. МАН-ыг ялуулах 60 тербумын схемийг зохион байгуулагч, хэрэгжүүлэгчдийн нэг гэж үзэж Ц.Сандуй, А.Ганбаатарт нарт ял оноосон.
ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГ:
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий 49 гишүүн болон тэдний хамаарал бүхий этгээд нэр холбогдсон хэрэг хуулийн байгууллага дээр хоёр хэсэг болон шалгагдсан. Түүний нэг нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон долоон ажилтных нь хэргийг шүүх хурал болсон. Б.Батзориг нарыг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуй нэгжүүдэд дээрх сангаас маш бага хувийн хүүтэй зээл олгосон гэж буруутгаж буй. Гэм буруугаа хүлээсэн учраас тэдэнд анх төлөвлөж байсан шиг 8 жил бус 2 орчим жилийн хорих ял оноох магадлалтай байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГЭ:
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үгдэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж буй.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВ:
Улсын ерөнхий прокуророор ажиллаж байгаад саналаараа албан тушаалаасаа бууж, Хууль зүйн сайдын сэнтийд сууж байсан Д.Дорлигжавыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж буй билээ. Тэрбээр Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдсон. АТГ-аас гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа прокурорт ирүүлснийг хянаж байгаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН М.СОНОМПИЛ:
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноож, нээлттэй шоронд ял эдлүүлэхээр болсон. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ТАТАГДАН ШАЛГАГДАЖ БУЙ ХҮМҮҮС:
ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.БЯМБАСАЙХАН:
Оюутолгойн гэх зүйчлэл нь тодорхой хэргээр Ерөнхий сайд асан, Сангийн сайд аснаа цагдан хоригдон шалгагдаж байсан. Шалгалтын ажиллагаа одоо ч үргэлжилж буй. Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа. Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээ Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.
2015 оны тавдугаар сарын 18-нд Оюу толгойн уул уурхайн бүтээн байгуулалтад 28 тэрбум долларын хөрөнгө оруулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээнд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурахад "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал Д.Ганболд нар оролцсон бөгөөд оролцох эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Тиймээс албан тушаалаа ашиглан хууль бус захирамж гаргасан хэмээн буруутгагдаж буй.
САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ, ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР:
Оюутолгойн гэрээтэй холбоотой Оюутолгойн гэрээний дараа авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлаар 4, 5 хүн шалгагдаж байж болзошгүй. Нэгдэх гэрээ буюу Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан байдаг аж. Үүний дараа авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж буй.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА:
УИХ-д хамгийн залуу гишүүнээр цоллуулж байсан гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон учраас гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзсэн. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сард болж, хоёр ч хэрэгт буруутгасан бөгөөд нэг хэрэгт нь 1,4 жил, нөгөө хэрэгт нь 8 сар гээд нийт хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхээс гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад хүнийг гэм буруутай гэж зарлах нь буруу шүү .. Сэтгүүлч нар хуулиа сайн судлах хэрэгтэй буруутай нь тогтоогдсон ч гэсэн Сонгуулийн хуулиар хүний гэм бурууг дахин хүлээлгэж, Үндсэн хуулиар олгосон сонгох сонгогдор эрхийг нь хязгаарлах нь бас л хүний эрхийг зөрчсөн асуудал гэдгий мэдэж аваарай Тойм бичигчээ....Үндсэн хуулиа зөрчёөн хүний эрхийг зөрчсан шийдвэр гаргагч ЖИХ тарвал таарна.
Мэдээ ч олигтой бичиж чадахгүй нусан таглаануудыг хэвлэлиин орон зайнаас үтэр түргэн тонилгосугай. Дахин хэвлэлд юм бичихииг нь насаар нь хориглосугай...
Уг нь хэрэгт сэжиглэгдээд байгаа хүмүүсийг оруулах байсан юм.МАНъаваад үлдлээ.Тэхээр 2020 онд бидний луйварчид гээд байдаг хүмүүс нэр дэвшээд Их хуралд заларч байхналдээ.
oor zondoo baigaa biz dee
НАМ БОЛГОНООС ТУС БҮР ГУРВАН ХҮН ЮМ БИЗ ДЭЭ. ККККККККК
Helmegduulcheed tegeed bas songuulid oruulahgui yamar davartsan yum be
үнэнийг нь илчилсэн чинь үхлээ юу, новш оо, ха ха ха
J D Duugin hed bugd bc bagtah ectoi ted ulcin mungiig alban tyshaal ashiglan huuli bucaar herglecn hohirol n bol tom aguulgaarai bol mash ih hohirol ene zendee ochicn bol cedn zyy miyangaar toologdoh ajilin bair bii boloh bcn
М.Энхболд Эрдэнэ гэх мэт маш олон авилгачид 99 хувь нь УИХ- н гишүүн шүү дээ, тэд бас орохгүй юу?
Эрүүлээр ойлгох гэж оролдъё.Яг гэм буруутай нь тогтоогдож баталгаа нотолгоо баримт гаргаж чадсан уу?Зүгээр л магадгүй гэсэн үгэн дээр дөрөөлж ял шийтгэл өгөх гэж байвал хүнийг хэлмэгдүүлсэн болно шүү дээ.
Hello, thank you in regard to information! I repost in Facebook
Hello, thank you looking for tidings! viagra single packs http://viapwronline.com I repost in Facebook.
viagra side effects
Hello, thank you http://cialisxtl.com looking against tidings! cheap cialis
generic viagra without subscription walmart
Cialis cialis free trial 30 day cialis trial offer
Cialis cialis lowest price 20mg cialis generic
Cialis how to take cialis cost of cialis 20mg tablets
Cialis prices of cialis how to take cialis
best place to buy viagra yahoo reliable place buy cialis cheapest levitra
buy cialis toronto buy cheap cialis profile buy levitra generic online
buy brand levitra online where to order viagra in canada generic cialis cheap india
cheap viagra sale uk taking two cialis pills buy viagra online canada no prescription