СПОРТ
Кураш бөхийн мастеруудын ДАШТ Монголд болно
Монголд кураш бөхийн өсвөр, залуучууд, мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх юм байна.
Тодруулбал, хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 34 орны 270 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгч, манай улсад иржээ. Кураш бөхийн ДАШТ-ийг манай улс 17 жилийн дараа эх орондоо дахин хүлээж буйгаараа онцлогтой.
Анх манай улс насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2007 онд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаа өсвөр үе, залуучуудын ес, ахмадын гурав удаагийн дэлхийн aварга шалгаруулах тэмцээн Монголд болж байна.
Монголд кураш бөхийн спорт хөгжөөд 30 жил болсон бөгөөд ч жүдотой төстэй хэрнээ гар нь гартайгаа, хөл нь хөлтэйгөө барилддаг дүрэмтэй ажээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгээд хэзээ, хаана, хэдэнд болохыг нь бичдэггүй юм уу?