Францын засгийн газар нуран уналаа
Лхагва гарагт /2024.12.04/ Францын парламент засгийн газар нь үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахад зохих эсэх дээр санал хураасан байна. Тус санал хураалтаар баруун болон зүүний үзэлтэй намууд засгийн газраа татан буулгахын дэмжжээ. Одоо Ерөнхий сайд Мишель Барние болон засгийн газрын гишүүд огцрох юм. Энэ нь 1962 оноос хойш парламент нь засгийн газраа огцруулахыг дэмжсэн анхны тохиолдол боллоо.
Засгийн газраа огцруулахыг 288 хууль тогтоогч дэмжих ёстой байсан юм. Тэгвэл Францын парламентын 331 гишүүн дэмжсэн санал өгчээ. Ийнхүү Францын улс төрд үүсээд буй хямрал улам гүнзгийрэв. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2027 онд бүрэн эрхт хугацаа нь дуусах хүртлээ албан тушаалаа хашихаа мэдэгдсэн. Гэхдээ тэр одоо шинэ ерөнхий сайд томилох хэрэгтэй юм. Долоодугаар сард парламентын сонгууль явагдсаны дараа хоёр дахь удаагаа ерөнхий сайд сонгоно гэсэн үг.
Францын ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл хийхдээ Макрон өнөөдөр /2024.12.05/ үг хэлэх аж. Барние тэр үед ажлаа хүлээлгэн өгнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Ийнхүү Барние орчин үеийн Франц улсын хамгийн богино хугацаанд ерөнхий сайдаар ажилласан хүн боллоо. Тэрбээр парламентын санал хураалтын өмнө “Франц болон Францын ард түмэнд үйлчилсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Энэ санал хураалт бүх зүйлийг илүү ноцтой, илүү хэцүү болгоно” хэмээжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.