Гадаад мэдээ

Amnesty: Израил Газын зурваст геноцид үйлдсэн

Хүний эрхийн “Amnesty International” байгууллага өнөөдөр /2024.12.05/ тайлан гаргахдаа Израилыг Газын зурвас дахь дайнд палестинчуудын эсрэг геноцид үйлдсэн хэмээн буруутгажээ. Израилын эрх баригч нар Газын зурваст геноцид үйлдэж байна гэх шүүмжлэлийг удаа дараа үгүйсгэж ирсэн юм.

Лондонд төвтэй тэрхүү байгууллага олон сарын турш Израилын албан тушаалтнуудын мэдэгдэл болон бусад болсон явдалд дүн шинжилгээ хийсний дараа ийм дүгнэлтэд хүрсэн гэжээ. “Amnesty International” байгууллага мэдэгдэл хийхдээ геноцид үйлдсэн гэх хууль зүйн босгыг Израил давсан хэмээсэн байна.

Нацист Герман Холокост үйлдэхдээ олон сая еврейчүүдийг хөнөөсний дараа 1948 онд Геноцидын конвенцыг үүсгэсэн юм. Тэрхүү конвенцод геноцидыг үндэстэн, угтаасан, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн устгах зорилготой үйлдлүүд гэж тодорхойлсон байдаг. Израил мэдэгдэл хийхдээ өнгөрсөн жилийн аравдугаар сард Хамас бүлэг гэнэтийн дайралт хийсний хариуд өөрийгөө хамгаалах эрхтэй хэмээсээр ирсэн. Мөн Израил геноцид үйлдсэн гэх шүүмжлэлийг үгүйсгэж, олон улсын хууль тогтоомжийг баримталж ирсэн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хаа таарсан ёврёйг нухах хэрэгтэй

9999
9999

АРАЙ ХЭТЭРХИЙ

Зочин
Зочин

Өмхий жүүдүүдийг адилхан устгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button