Хөгжлийн банкны хэргийн шийдвэрийг УДШ хянаж байна
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өчигдрөөс эхлэн хэлэлцэж байна.
Шүүх бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна.
Хяналтын шатны шүүхийн шийдвэр танилцуулах товыг Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдэгдэх юм байна. Шүүхийн шийдвэр танилцуулах үеэр бид эргэн мэдээлэх болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.