Конгод ханиад шиг шинж тэмдэг үзүүлдэг үл мэдэгдэх өвчний улмаас 79 хүн нас баржээ
Конгод ханиад шиг шинж тэмдэг үзүүлдэг үл мэдэгдэх өвчний улмаас 79 хүн амь үрэгдсэн гэж тус улсын эрүүл мэндийн албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Тус улсын Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй хамгааллын яам мэдэгдэл хийхдээ мягмар гарагийн байдлаар /2024.12.03/ тус өвчний 376 тохиолдол бүртгэгдсэн хэмээжээ.
Тэрхүү өвчин Конгогийн баруун өмнөд хэсэгт байрладаг Кванго мужид анх бүртгэгдсэн байна. Халдвар авсан тохиолдолд халуурах, толгой өвдөх, хамар битүүрэх, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, цус багадах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Орон нутгийн эрх баригчид “Reuters” болон “Associated Press” агентлагт нас барсан хүмүүсийн тоо 143 байж магадгүй гэсэн юм.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ энэ өвчний талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл авсан, Конго улсын албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байгаа хэмээжээ.
Эх сурвалж: NBC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.