Гадаад мэдээ

Парагвай Тайвантай харилцаагаа таслахыг уриалсан Хятад дипломатчийг хөөжээ

Парагвай улс Тайвантай харилцаагаа таслахыг уриалсан Хятад дипломатчийг улсынх нь дотоод хэрэгт оролцсон гэх шалтгаанаар хөөсөн байна. Тодруулбал Парагвайн Гадаад хэргийн яам пүрэв гарагт /2024.12.05/ мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын элч Шу Вэйгийн визийг цуцалж, улсынх нь дотоод хэрэгт оролцсон персона нон грата хэмээжээ. Персона нон грата нь зочлохыг зөвшөөрөхгүй хүн гэсэн утгатай. Тэр 24 цагийн дотор Парагвайгаас гарах ёстой юм.

Шу Вэй нь жил бүр зохион байгуулагддаг ЮНЕСКО-гийн уулзалтад оролцохоор Парагвайд ирсэн БНХАУ-ын Латин Америк дахь ахлах элч юм. Тэрбээр лхагва гарагт /2024.12.05/ болсон ЮНЕСКО-гийн чуулганыг алгасаж, оронд нь нийслэл Асуньон хотод болсон хуралд оролцжээ. Тус хуралдааны үеэр Шу Вэй Парагвайг Тайваньтай харилцаагаа таслахыг уриалсны улмаас дипломат үймээн үүссэн байна. Парагвай бол Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг дэлхийн 12 орны нэг. Мөн Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг Өмнөд Америкийн цор ганц улс юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дип
Дип
12 сар 6, 2024 11:25

Персон нон грата- та�##�амжгүй этгээд гэсэн дипломат үг хэллэг. Шууд хөөхгүй. Тухайн улсын нутаг дэвсгэрт оршин суух эрх нь олон улсын эрх зүйн дагуу хуулийн үйлчлэл автоматаар дуусгавар болдог. Удаан байхгүй ээ л гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button