СПОРТ

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн барилдаан маргааш болно

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан 12 дугаар сарын 07-ны Бямба гарагийн 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана. Барилдах бөхчүүд цахимаар бүртгэж эхэллээ. Онцлоход, зохион байгуулагчдын хүсэлтээр 12 дугаар сарын 10-нд товлогдсон Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан барилдааныг энэ барилдаантай нэгтгэн зохион байгуулахаар болжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button