Гадаад

Америкийн даатгалын компанийн захирлыг хөнөөсөн сэжигтний царай нь ил гарсан бичлэгийг олжээ

Лхагва гаригт болсон “UnitedHealthcare” гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудаж хөнөөсөн хэргийн сэжигтний өөр нэг бичлэг олдсон талаар албаныхан мэдээлжээ. Пүрэв гаригт камерын хяналтын бичлэгт инээмсэглэн зогсож байгаа эрэгтэй хүн харагдсан нь одоогоор хэргийн сэжигтэн байж болзошгүй тун чухал нотолгоо болоод байна гэв.

Бусад хяналтын бичлэг дээр сэжигтэн нүүрнийхээ тал хүртэл хаасан маск зүүсэн байсан бөгөөд бүтэн царай нь тод гарсан бичлэгтэй харьцуулахад хэргийн сэжигтэн олон сэжүүрээр мөн байх магадлалтай хэмээн мөрдөгчид таамаглаж байна. Сэжигтэн Брайн Томпсоныг хөнөөхөөсөө өмнө Нью-Йорк хот руу нийтийн тээврээр ирсэн болохыг хууль хяналтынхан олж тогтоожээ. Сэжигтний зорчсон автобус Атланта хотоос маршрутаа эхлүүлсэн бөгөөд хаанаас суусныг нь тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна гэв.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button