Израилын Ерөнхий сайд авлигын хэргээр шүүхийн өмнө зогсоно
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнөөдөр /2024.12.10/ урт хугацаанд үргэлжилж буй авлигын хэргийн шүүх хуралд анхны удаа биеэрээ оролцох юм. Өнгөрсөн жил Хамас бүлэг гэнэтийн довтолгоо хийж, дай дэгдсэн тул шүүх хуралд биеэрээ оролцохыг хойшлуулсан байжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.12.05/ шүүгчид түүнийг мэдүүлэг өгч эхлэх ёстой гэж шийдвэрлэсэн юм.
Ингэснээр Нетаньяху хахууль, луйвар үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Нетаньяху шүүхийн өмнө долоо хоногт гурван удаа мэдүүлэг өгөх хэрэгтэй болж буй. Түүнийг 2019 онд саятан найзууддаа бэлэг өгч, хэвлэлийн магнатуудад хууль эрх зүйн туслалцаа үзүүлснийхээ хариуд өөрийнхөө талаар нааштай мэдээ нийтлүүлдэг байсан гэж прокуроруду үзэж байгаа юм. Нетаньяху ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй гэх байр суурь илэрхийлсэн.
Газын зурвасын дайн эхлэхээс өмнө Нетаньяхугийн холбогдоод байсан хэрэг нь Израилын нийгэмд ихээхэн маргаан үүсгээд байсан юм. Өнгөрсөн жил түүний засгийн газар шүүхийн эрх мэдлийг хязгаарлах гэж оролдсон нь израилчуудыг ихээхэн дургүйцүүлжээ.
2009 оноос хойш дараалан засгийн эрхийг барьж буй 75 настай Нетаньяху нь хамгийн урт хугацаанд Израилын ерөнхий сайдаар ажиллаж буй хүн. Мөн тэр бүрэн эрхт хугацаа нь дуусаагүй байхад гэмт хэрэгт буруутгагдаж буй анхны ерөнхий сайд юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.