Даатгалын компаний захиралыг хөнөөсөн этгээд “Unabomber”-ыг дэмжсэн сэтгэгдэл бичиж байжээ
АНУ-ын даатгалын “UnitedHealthcare”-ийн гүйцэтгэх захиралыг хөнөөсөн этгээдийг улс даяар эрэн сурвалжилсны эцэст таван өдрийн дараа олж баривчилсан билээ.
Гэмт хэрэгтэн Луижи Манжионе нь 26 настай бөгөөд “TrueCar” гэх компанид дата инженерээр ажилладаг болохыг албаныхан мэдээлжээ. Хөрөнгө, чинээтэй гэр бүлээс гаралтай, Балтиморын нэр хүндтэй сургуулийг онц дүнтэй төгсөж, Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр мастер хамгаалсан аж. Түүнийг баривчилсны дараа түүнтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулах үед өдгөө шоронд ял эдлэж буй террорист халдлага үйлдэгч “Unabomber” гэж нэрлэгддэг Тед Качинскийн тунхаг бичгийн санааг дэмжиж цахим орчимд сэтгэгдэл бичиж байсныг нь олж илрүүлжээ. Одоогоор хуульчдын үзэж байгаагаар түүний шүүх хурал товлогдтол цаг орох бөгөөд Луижи Манжионед өөрийгөө өмгөөлөх боломжоо бүрдүүлэхэд нь хангалттай цаг өгөхүйц байна гэжээ. Ямартай ч түүнийг барьцаа мөнгөөр суллуулах ямар ч боломжгүй гэдгийг мөн тайлбарласан юм.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.