УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хавдрын эмнэлэг засварлах, үдийн хоол, цэцэрлэг сургуулийн дотуур байрны зардлыг бууруулахгүй

УИХ-ын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Ажлын хэсэг УИХ-д суудалтай таван намын төлөөллөөс нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж дөрөв хоногийн хугацаанд ажиллалаа. Ажлын хэсгээс төсвийн сахилга батыг сахиж, үр ашиггүй зардлыг хязгаарлах, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдлийг хязгаарлаж, төсвийн тэлэлтийг хумих тал дээр ажилласан. Монголд өнөөдөр эдийн засаг дахь төрийн албаны оролцоо нэмэгдэж байгаа. Төрийн албан хаагч нарын тоо 230 мянга болсон. Нийт зардлын дийлэнхийг цалингийн зардал эзэмшиж байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 70 орчим хувийг эзэлж байгаа дээр анхаарч, цаашид төсөв дээр ирэх ачаллыг бууруулах, ард иргэдийн амжиргаа орлогыг нэмэгдүүлэх дээр анхаарч төсвийн ажлын хэсэг ажиллалаа. Төр өөрөө цомхон, чадварлаг байх зарчмыг баримтлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн .Ирэх онд төрийн албан хаагчийн орон тоог 3000-аар нэмэгдүүлэх байсныг онцгой шаардлагатай 12 байгууллага дээр нэмэхийг дэмжиж, бусдаар нэмэгдүүлэхгүй байхыг тогтоолд оруулсан. Нийгмийн өмнө хамгийн тулгамдаад буй чухал асуудал болох хорт хавдрын өвчлөлийг бууруулах дээр хавдрын эмнэлгийг ашиглалтад оруулах, шинэ хаврдын эмнэлгээр ашиглах боломжтой объектийн санхүүжилтийг Эрүүл мэндийн яамны төсөв дээр, 25 орчим тэрбумыг тавьсан. Хавдрын эмнэлэгтэй холбоотойгоор шинэ хавдрын эмнэлэгийг барьж байгуулж, орны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс ирэх оны төсөвт оруулсан. Одоогийн хавдрын эмнэлгийг засварлах зардлыг төсөвт суулгасан байгаа.

Төрийн сангийн зарцуулалт болон Төрийн өмчит компаниудын өглөг авлагын үр ашгийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг: Өнөөдрийн байдлаар нийт 27 засгийн газрын тусгай сан байна. Энэ удаагийн төсөвт суулгасан засгийн газрын зарим сангуудын мөнгийг багасгаж, удааширсан авлагаа цуглуулах байдлаар ажиллана гэж шийдвэрлэсэн. ХЭДС, ЖДҮ зэрэг хур авлагатай буюу 660 гаруй тэрбумын авлагатай сангуудаас авлагаа барагдуулахаар чиглэл өгсөн. 562 төрийн болон орон нутгийн өмчийн компаниудад аудит ороод 55 нь дүгнэлт авсан, 57 нь сөрөг дүгнэлт авч, 7-г шалгахаас татгалзсан. Аудитын тайлангаар тоо, бүртгэл зөрөлдөж байна. Төрийн өмчит компаниудын дундах өр авлагын хэмжээ 3 их наяд хүрсэн байна. Ашигтай ажиллаж байгаагаасаа ашиггүй ажиллаж байгаа нь зээлж, өр үүсгэсэн явдалд ирэх онд хариуцлагын асуудлыг сөхнө.

Гадаад зээл тусламжийн өгөөжийг эрэмбэлж, үр ашгийг тооцох ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг: 1.5 их наядын гадны тусламжийг авна гэж төсөвт оруулсан. Нийт 89 төсөл явж байгаагаас 10 их наядын зээл авчихсан. Тэгэхээр цаашид энэ зээл тусламж дээр төслийн үр өгөөж, явцыг шалгах дээр ажиллах ёстой. Монгол Улсын эдийн засагт аль нь ашигтай вэ гэдгийг эрэмбэлж 2025 оны 2 дугаар улиралд танилцуулна. Зээлийн ашиглалтыг сайжруулах ёстой гэдэг чиглэл бий. Гадны зээлийг томоохон бүсчилсэн хөгжил зэрэг рүү оруулах нь зөв. Хувийн хэвшлийн хийх боломжтой арилжааны төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ирэх онд авах 10 их наядын 10 орчим хувь нь зардалд зарцуулагдаж байна. Сургалт нэрийдлээр төрийн албан хаагчид гадагшаа их аялдаг. Үүнийг цэгцлэх ёстой гэдгийг ажлын хэсгээс чиглэл өгсөн.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ажлын хэсгийн саналаа Төсвийн байнгын хороон дээр дэмжүүлж, УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлнэ. Алдагдалгүй төсөв батлах дээр голчилж ажиллаж байна. Анх удаа сонгогдсон гишүүд олонхи нь байгаа учраас нийгмийн салбар руу чиглэсэн хүүхэд, хорт хавдрын эсрэг ажилд гол зорилтоо чиглүүллээ. Хүүхдийн үдийн хоолны зардлыг 10 хувиар бууруулж оруулж ирснийг бид нэмж тусгаж орууллаа. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байхад бид нийгэмд тулгамдаж байгаа энэ асуудал дээр хавдрын эмнэлгийн засварыг явуулах ёстой гэж санал нэгдлээ. УИХ-ын 32 эмэгтэй гишүүний 9 нь энэ ажлын хэсэгт багтсан учраас нийгмийн шинжтэй асуудлыг сайтар тусгасан гэж харж байна.

Төсвийн урсгал зардлыг танах дэд ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин:  Төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл дээр манай ажлын хэсэг ажиллалаа. Буурсан дүнтэй байгаа ч гэсэн нэмэлт зардлуудыг дахин бууруулах дээр ажилласан.  Бидний хувьд гол анхаарч ажилласан чиглэл бол орон тоо. 2025 онд төрийн албанд нийт 3145 орон тоог нэмэгдүүлэхээр төсөвт оруулж ирснийг 1248 орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар ажлын хэсгээс санал оруулж 40 тэрбумын хэмнэлт хийсэн. Төрийн албан хаагчдын тоо 230 мянга орчим байгаа. Орон тоог үр бүтээлтэй ашиглах. Орон тоог нэмэхгүй байх дээр голчилж ажилласан. Зарим байгууллагуудаас татгалзсан. Цагдаа, Дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр зэрэг байгууллагуудын орон тоог нэмэгдүүлэх өсөлтийг 50 хувиар бууруулах, Засгийн газар, төсвийн захиран зарцуулагч тус бүрээс орон тоог бууруулах саналыг гаргасан.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ажлын хэсгийн гол ажилласан зүйл нь Засгийн газар цаашид ямар байдлаар ажиллах вэ гэдэг дээр 26 салбарын хуулиар тодорхой мөнгөн дүн төсөвт суулгасан. Сөрөг үр дагавартай зардлуудыг цаашид яах вэ гэдгийг ярилцах ёстой. 4.5 их наяд хүлээгдэж байгаагаас ямар хуулиар ямар заалтуудаар хүлээгдэж байгаа юм бэ гэдгийг УИХ нягтлан шалгах ёстой. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, шаардлагатай эсэхийг ярилцах нь зүйтэй.

Хөрөнгийн зардлыг хянах дэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Газрын тосны үйлдвэр гэх мэт төслүүд дээр дэмжих ямар боломж байна вэ гэдгийг хэлэлцсэн. Сумуудад иргэдэд үйлчлэх төвүүд, соёлын өргөө, ахмад настныг дэмжих өргөө, бяслагны үйлдвэр гэх мэт 400 орчим тэрбумын төсөвт өртөгтэй төслүүд байсан. Ашиглалт орлоо гэхэд урсгал зардлаа нөхөх үү, төсөвт дарамт болох уу, барилгынх нь үнэлгээ өсөөд байгаа дээр дахин шалгаж, аудит хийх, УИХ дээр хэлэлцэхийг чиглэл болгосон. Урсгал зардлын ачааллыг бууруулах шаардлагатай гэж ажлын хэсгээс дүгнэлт гаргасан. Ерөнхий сайдын төсөв дээр тодорхой тайлбар, задаргаагүй зардлууд байгааг нягталж, оруулах үгүйг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 17:22

Одоо байгаа хавдарын эмнэлэгийн хойд т�##�ын Г хэлбэрийн корпусын дээврийг хуулан буулгаж хэдэн тэр бумаар 3 давхар болгон ханыг өрж байгаа шүү дээ монголчуудаа

Холбоотой мэдээ

Back to top button