Гадаад мэдээ

Израил Сирийн нөхцөл байдлыг ашиглан цохилт өгч байна

Израил Сирид үүссэн нөхцөл байдлыг ашиглан тус улсын зэвсэгт хүчний хөрөнгийг бөмбөгдөж, газар нутагт эзэлж байна. Мягмар гарагт /2024.12.10/ Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ хоёр хоногийн турш Сирийн байрлалуудад 480 цохилт өгсөн хэмээсэн юм. Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катз хэлэхдээ Сирийн флотыг устгасан, томоохон амжилттай ажиллагаа явууллаа гэжээ.

Тэдний цохилт өгсөн зүйлсэд сөнөөгч онгоц, радар, агаарын довтолгооноос хамгаалах систем, тэнгисийн цэргийн хөлөг, зэвсгийн агуулах багтсан байна. Ийнхүү цэргийн хөрөнгөд цохилт өгсөн нь террорист бүлгүүд тэдгээрийг гартаа авахаас сэргийлэх зорилготой гэж Израил мэдэгдсэн юм.Үүнээс гадна Израилын цэргүүд Голаны өндөрлөгөөс зүүн ийш оршдог Сирийн цэрэггүй буфер бүсэд нэвтэрсэн байна.

Арабын орнууд энэхүү довтолгоог Сири доторх тогтворгүй байдлыг ашиглан Израил газар нутаг булаах ажиллагаа явуулж байна гэж шүүмжилжээ. Тэдгээр орнууд мэдэгдэл хийхдээ “Израил Сирийн дотоод нөхцөл байдлыг далимдуулан ашиглаж байна” гэсэн юм. Египет улс “Сирийн удирдлагад үүссэн вакуум байдлыг газар нутгаас нь илүүг эзлэхийн тулд урвуулан ашиглан байна” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 15:25

Ядруу нэгэнд дээрэлхүү байж болохгүй, дөнгөж дарангуй нэг этгээдийг хөөн буулгаад улсаа эмхлэх гэж зүдэрч байхад муухай хүмүүс байна

Холбоотой мэдээ

Back to top button