Гадаад мэдээ

Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ

Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. Энэхүү явдлыг анх 2023 оны наймдугаар сард илрүүлж байсан юм. Австралийн Эрүүл мэндийн сайд Тим Николс даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хэлэхдээ уг явдлыг томоохон зөрчил байсан хэмээн мөрдөн шалгах ажил эхлүүлсэн гэжээ.

Тодруулбал Хэндра вирус, лиссавирус, хантавирус гэх мэт аюултай вирусийн 323 дээж хадгалах хөргөгч нь эвдэрсний дараа алдагдсан байна. Тэдгээрийн 100 орчим нь Хэндра вирус байсан юм. Николс хэлэхдээ “Тэдгээр дээжийг хадгалалтаас гаргасан эсвэл алдагдсан, тоолоогүй байж магадгүй” хэмээжээ. Австралийн эрүүл мэндийн ахлах офицер, доктор Жон Жеррард хэлэхдээ бүртэл хөтлөлтөд зөрчил гарсан нь ноцтой ч нийгэмд үзүүлэх эрсдэл маш бага гэсэн байна. Тэрбээр “Сүүлийн таван жилийн хугацаанд Квинслэнд мужид амьдардаг хүмүүсийн дунд Хэндра эсвэл лиссавирусийн тохиолдол илрээгүй. Мөн Австралид хантавирусийн халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2024 12:02

????

Зочин
Зочин
12 сар 13, 2024 12:02

????

Холбоотой мэдээ

Back to top button