Байден 39 хүнийг өршөөж, 1,500 хоригдлын ялыг хөнгөллөө
Нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгөх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт /2024.12.12/ хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдсэн 39 хүн, урт хугацаагаар хорих ял эдэлж буй 1,500 орчим хүний ялыг хөнгөлж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүү Хантер Байденд ямар ч нөхцөлгүйгээр өршөөл үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан.
Байден мэдэгдэл хийхдээ өршөөл үзүүлсэн хүмүүс нь одоогийн хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаагаар ялласан бол илүү богино хугацааны ял сонсох байсан гэжээ. Өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагт эх сурвалжууд хэлэхдээ өршөөлийн хуульд хамруулах гэж буй хүмүүс нь хар тамхины хэргээр шийтгүүлсэн болон хүний эрхийн төлөөх бүлгүүд үндэслэлгүйгээр хоригдсон гэх хүмүүс багтсан гэж хэлсэн юм.
Тэрбээр ирэх долоо хоногуудад өршөөл үзүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг уншиж, илүү олон арга хэмжээ авна хэмээсэн байна. Иргэний болон хүний эрхийн асуудлаарх бага хурлын ахлах менежер Тиерра Брэдфорд “Байден эдгээр хүмүүсийн кэйсийг харч, ирэх долоо хоногуудад эрх мэдлээ илүү ашиглан өршөөхийг хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар тамхичдыг өршөөгөөд, нэг л бишдээ, чөтгөр Байден. Трампын эсрэг хэрэг захи�##�ах гэж жижиг хэргээр баригдсан �##�уурчдыг суллаж байгаа биздэ. Трампыг бурхан хамга�##�аг. Байдены өрөөсөн "дугуй" Камилла нь угаасаа хогын амьтадыг суллаж, гэмгүй гэж зарладагаараа прокуроруудынхаа дунд �##�дартай байсан.
Ugur uwgun