Гадаад мэдээ

Шинээр гурван эрэгтэй Диддиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд өглөө

Шон Кумбс буюу Диддиг шинээр гурван эрэгтэй бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган шүүхэд өгсөн байна. Тус тусдаа үүсгэсэн тэрхүү зарга дээр бичсэнээр бол Дидди тэднийг мансууруулж, хүчирхийлжээ. Нэрээ нууцалсан тэр гурван эрэгтэйг Нью-Иорк хотын хуульч Томас Жиуфра төлөөлж байгаа юм.

Зарга дээр бичсэнээр тэд Диддигийн үдэшлэгт очжээ. Хоёр эрэгтэй нь зочид буудалд харин үлдсэн нэг нь Диддигийн Хэмптонс дахь харшид зохион байгуулагдсан үдэшлэгт очсон байна. Тэд Диддигийн өгсөн согтууруулах ундааг уусны дараа тасарч, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж зарга дээр бичжээ. Дидди бүх хэргийг үгүйсгэж, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байгаа. Түүний өмгөөлөгч нар “TMZ” агентлагт хэлэхдээ гурван заргыг худал мэдээллээр дүүрэн гэжээ. Мөн “Бид заргуудыг худал хуурмаг болохыг нотолж, түүний эсрэг зохиомол нэхэмжлэл гаргасан ёс зүйгүй хуульчийн эсрэг хориг тавиулах арга хэмжээ авна” хэмээжээ.

Тэднийг төлөөлж буй хуульч Жиуфра хэлэхдээ гурван тусдаа заргаас жигшмээр ижил төстэй зүйл харагдсан гэсэн юм. Тэрбээр “Комбс хүмүүсийг мансууруулна. Хохирогч нар Комбс тэднийг хүчирхийлж байхад сэрсэн. Үүний дараа тэднийг өрөөнөөс гарган ноён Комбсийн ажилчид чимээгүй байхыг сүрдүүлэн, айлгадаг” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
12 сар 13, 2024 17:34

Энэ нэг мундаг хар бна аа эр эмгүй хэн ч бсан хүчирхийлэл хийчхдэг. Баян бна , улс төрч бна ,�##�дартай од бна , бүгдийг нь хүчиндээд явдаг, манай улс төрчдийг хүчинддэг нэг эр бдаг гээд чих дэлсэж бдаг Тэрхийн өмнө бүгд л онжигоо шарв�##�зуулдаг сурагтай тэр хэн бн

Холбоотой мэдээ

Back to top button