Трамп Украин АНУ-ын зэвсгээр ОХУ-д гүн цохилт өгч буйг шүүмжиллээ
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп пүрэв гарагт /2024.12.12/ TIME сэтгүүлийн онц онцлох хүнээр тодорч, ярилцлага өгсөн юм. Ингэхдээ тэр Украин АНУ-ын зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгч буйг шүүмжилсэн байна.
Тэрбээр “Энэ бол галзуурал. Үнэхээр галзуурал. ОХУ-ын газар нутагт олон зуун километрийн зайд пуужин харвахтай би эрс санал нийлэхгүй байна. Яагаад тийм зүйл хийж байгаа юм бэ? Ингэхээр зүгээр л дайныг даамжруулж, нөхцөл байдлыг улам дордуулж байна. Анхнаасаа л тийм зөвшөөрөл олгох ёсгүй байсан юм” хэмээжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-аас нийлүүлсэн холын тусгалтай пуужинг ОХУ-ын газар нутагт цохилт өгөхөд ашиглаж болохгүй гэж Украинд тавьж өгсөн хязгаарлалтаа авсан юм. Энэ нь Байден эрх мэдлээ шилжүүлж өгөхөөс өмнө Киевт давуу тал олгох гэсэн сүүлийн оролдлогуудын нэг байсан.
Трамп бараг гурав гаруй жил үргэлжилж буй Украины дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тэр нарийн мэдээлэл өгөөгүй байгаа. Тэр TIME сэтгүүлд сэтгүүлд хэлэхдээ сайн төлөвлөгөө боловсруулсан, гэхдээ одоо дэлгэвэл ямар ч хэрэггүй зүйл болно гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв! Дон�##�ьд эр хүн! Шударга байна! Эргүү байден дурак ичихгүй хар тамхичин хүүгээ ялаас чөлөөлчихөөд уучлаарай, ойлгоорой эцэг хүнийг гэж хуцдаг муу эргүү өвгөн!
Зөв. Трамп Хятад корона гэдэг үгийг шууд хэлсэн шүү