Top StoriesНийгэм мэдээ

О.Оюун-Эрдэнэ: Гудамжинд маскгүй явж байгаа хүн угаартаж, ухаан алдах эрсдэл өндөр байна

Ойрын өдрүүдэд утаа ихээр нэмэгдэж, толгой өвдөх, хоолой хорсох зэрэг шинж тэмдгүүд хүмүүсийн биед илэрч байна. Мөн агаарын чанарын үзүүлэлт хүрэн өнгөтэй буюу 500-гаас дээш түвшинд байгаа нь гадаа гудамжинд явж байгаа хүн "угаартах" эрсдэлтэй байна гэх таамаг төдий яриа иргэдийн дунд хөвөрсөөр. Ийнхүү тус асуудалтай холбоотойгоор НЭМҮТ-ийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Оюун-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-PM 2.5 хүхрийн хий нь хүний биеийн гүн рүү нэвчиж орж, биеийг бүхэлд нь хордуулдаг-

-Утааны улирал эхэллээ. Ойрын өдрүүдэд утаа бүр их нэмэгдсэн байгаа талаар иргэд хэлж байна. Энэ талаар?

-Манай улсад гадаад орчин болон дотоод орчны агаарын чанар нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болж байна. Тулгамдсан асуудлын хувьд аваад үзвэл өвөл зуны улирлын асуудал гэж ангилагдана. Харин үүсвэрийн хувьд аваад үзвэл галлагаатай болон галлагаагүй үеийн бохирдуулагчийн эх үүсвэр, хөдөлгөөнт эх үүсвэр гэж хувааж авч үзнэ. Мөн хүний дадалтай холбоотой тамхи таталт, хоол хийх, гэр цэвэрлэх олон хүчин зүйл хамаарч байдаг. 

-Өнөөдрийн байдлаар утаа их байгаа нь хүний биед асар аюултай түвшинд байгаа юу?

-Яг өнөөдрийн байдлаар агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд байна гэж хэлж болно.

Агаарын чанарын индексээс харахад нийслэл хотын зарим хэсгүүдэд PM 2.5 хүхэрлэг хий хүрэн түвшинд буюу 500-аас дээш аюултай түвшинд байна. Энэ нь бүхэлдээ хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн үүнээс гадна хамгийн доод түвшин нь 178 гэсэн тоон үзүүлэлттэй байна. Энэ тоо нь агаар бохирдолтой байгааг илэрхийлдэг. Тэгэхээр манай улсын хувьд агаарын чанарын индекс нь хамгийн багадаа 178 байгаа нь бүхий л насныхан өвчлөх, өвдөх нэг шалтгаан юм. 

-PM 2.5 хүхэрлэг хийн талаар яривал?

-PM 2.5 гэдэг нь диаметр нь 2.5 микрометрээс бага \ойролцоогоор хүний үсний өргөний 1/30 орчим\ нарийн ширхэгт тоосонцор юм. Эдгээр тоосонцрууд нь агаарт удаан хугацаагаар тогтож, амьсгалаар хүний биед нэвтэрч, уушги болон цусны эргэлтэд орж чадах онцлогтой. Ер нь яг хүний голлох эрхтний нэг уушги, тэр дундаа нарийн уушги гэх аливолын түвшинд очиж, нэвчиж чаддаг тоосонцор гэсэн үг. Хүний биеийн гүн рүү нь орж, хадгалагдаж байдаг.

PM 2.5 хүхэрлэг хий нь цусны эргэлтэд орсноороо:

  • Амьсгалын замын өвчлөл (астма, гуурсан хоолойн үрэвсэл)
  • Зүрх судасны өвчлөл
  • Хорт хавдрын эрсдэл нэмэгдүүлэх
  • Дархлааны системийг сулруулдаг.

Мөн өөртөө хүнд металл, гадаргуудаа хөгц, мөөгөнцөр агуулсан байдгийг ковидын үед судалсан байдаг.

-Тэгэхээр хүхэрлэг хий нь нүүрсний шаталтаас үүсэж байгаа юу?

-Товчхондоо тийм. Хүхэрлэг хийг үүсгэгч хэд хэдэн хүчин зүйл байгаа.

Дурдвал,

  • Түлшний шаталт \нүүрс, мод, бензин\
  • Үйлдвэрийн утаа
  • Машины яндангийн утаа
  • Байгалийн шалтгаан \гал түймэр, галт уулын дэлбэрэлт\ гэх мэт хүчин зүйлээс шалтгаалан хүхэрлэг хийн хэмжээ нэмэгддэг.

-Улаанбаатар хотын утаа эмэгтэйчүүдийг үргүй болгож байна-

-Эмнэлгүүд томуу, томуу төст өвчны ачааллаа дийлэхгүй ажиллаж байна. Утаа хүний биеийн дархлааг муутгаж байгаатай холбоотой юу?

-Яагаад бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд, өндөр настнууд өвчлөлд өртөмтгий бүлэг байгаа вэ гэвэл. Тэдний бие махбод бодисын солилцооны чадамж өөр байдаг учраас маш их эмзэг байна. Нэн ялангуяа 0-5 насны хүүхдүүдийн амьсгалын замын шалтгаант өвчлөлд PM 2.5 болон цаг уурын хүчин зүйл 52 хувь нөлөөлдөг. Тэгэхээр агаарын бохирдол хэдий чинээ их байна. Төдий чинээ хүмүүс өртөмтгий болж, хүмүүсийн дархлааны эсүүд ажиллаж чадахгүй байдалд хүрнэ.

-Ойрын өдрүүдэд толгой өвдөж, хоолой хорсох болсон. Энэ байдал дээр хүн хамгийн энгийнээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Сая хэлсэнчлэн хүхэрлэг хийн агууламж нь амьсгалын эрхтэн системийг цочролд оруулдаг. Устай урвалд орж, хүчил үүсгэдэг. Тэгэхээр энэ хүчил нь хүний биеийг цочроодог гэж ойлгож болно. Тиймээс бид нарын хоолой хорсож, толгой өвддөг. Үүнээс хамгийн түрүүнд сэргийлэхдээ хүхэрлэг хийн хүчлийг шүүх амны хаалт зүүх хэрэгтэй. Энийг хүн бүр чадна. Тэгэхээр яг өөрсдийнхөө чадах зүйлээс эхлэх нь зөв гэж бодож байна. Зарим маск ямар ч хийг шүүх зориулалтгүй байдаг. Тиймээс хэрэглэх гэж байгаа маскаа энэ яг хүхэрлэг хий, азотын хийг шүүж чадах уу, гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй.

Харин нөгөөтээгүүр агаарын чанарын индексийг өдөр тутамдаа харж, сурах хэрэгтэй. Хэрвээ агаарын чанарын үзүүлэлт 50-100-тай байгаа тохиолдолд, оффис болон орон гэртээ агаар сэлгэлтийг хийх хэрэгтэй. Ерөнхийдөө гаднаас орж ирэхэд хүртэл бидний гадуур хувцсанд хүхэрлэг хий наалдчихсан байдаг. Тэгээд дотоод орчны агаарт тархдаг гэсэн үг. Тэгэхээр зөв цагт нь агаар сэлгэлтийг хийдэг байх хэрэгтэй.

-Та ярианы эхэнд хүний үйлдэж байгаа агаар бохирдуулагч хүчин зүйл тамхи татах, хоол хийх гэж ярьсан. Үүнийг дэлгэрүүлбэл?

-Нэн түрүүнд тамхи таталтын асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Олон нийтийн газар болон албан байгууллагын тамхины цэгүүд нь агаар шүүгчтэй болон агаарыг цэвэршүүлдэг үйлдлийн системтэй байх хэрэгтэй. Зарим газар ороход тамхины цэг нь агаар сорох болон цэвэршүүлэх ямар нэгэн техникгүй байдаг. Мөн нэгдүгээр давхарт татсан тамхины утаа дээд давхар лугаа нэвчиж ордог. Ингэснээрээ мэдэгдэхгүйгээр бид маш олон химийн хорт утаанд бие организмаа хордуулж байна. Хамгийн гол нь хүхэрлэг хий нь нүүрсний шаталтаас үүсэж байгаа. Тэгэхээр гол эх үүсвэрээ бууруулахгүйгээр бид эерэг үр дүн гаргахгүй. 

Сүүлийн жилүүдэд УЦУОШГ-ын шинжилгээний үр дүнгүүдийг харахад хүхрийн агууламж маш ихээр нэмэгдэж байна. Ерөнхийдөө стандартаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор АШУҮИС-ийн багш нарын хийсэн судалгаагаар "Хүхэрлэг хийн агууламж нэмэгдэх үед эм эмнэлгийн байгууллага болон яаралтай түргэн тусламжийн дуудлага, ачаалал эрс нэмэгддэг" гэсэн дүн шинжилгээ гарсан. 

-Хэрхэн судалж, яаж ийм дүн гаргасан бэ?

-Тэгэхээр агаарын бохирдолтын эрүүл мэндийн нөлөөлөл болон өртөлтийн суурь үзүүлэлтүүдэд яаралтай түргэн тусламжийн мэдээлэл болон түүнтэй холбоотой өвчлөлийн мэдээллүүдийг ашиглаж, үр дүнг нь үнэлдэг. Ийм аргачлал олон улсын түвшинд байдаг.

Нарийн тайлбарлавал агаарт хүхрийн хий 10 микрограмм нэмэгдэхэд эмнэлэгт хэвтэгсдийн тоо нэмэгддэг зүй тогтолттой. Тэгэхээр агаарт азотын хий болон хүхэрлэг хий 10 микрограмм нэмэгдэхэд уушгины архаг өвчлөлөөр эмнэлгийг зорих хүмүүсийн тоо олширно гэсэн үг. 

-Агаарын бохирдлоос болоод үргүйдэл үүсдэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд, хүмүүсийн дунд хөвөрсөөр байна. Ингэж нөлөөлдөг байх боломжтой юу?

-ДЭМБ болоод дэлхийн 200 гаруй орны агаар судлал, агаарын бохирдлыг судалдаг судлаач нарын гаргасан дүн шинжилгээгээр, агаарыг бохирдуулагч нар бүхий л эрхтэн системд нөлөөлж байна гэдэг нотолгоонуудыг баталж байна.

Тэгэхээр бүхий л эрхтэн системд нөлөөлж байна гэхээр нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх боломжтой. Тухайн эх үүсвэрээс нь шалтгаална. Шатамхай бодисын эх үүсвэр нь юу гэдгээс хамаарна. Миний уншиж байснаар органик дэгдэмхий нэгдэл формалтикитийн агууламж, дээрээс нь толул, гисселолийн агууламж  стандартаас давсан байхад, нөхөн үржихүйд нөлөөлөх хэмжээний халдварын бус өвчлөл үүсгэдэг. Товчхондоо ямар бодис шатаж, агарын бохирдол үүсгэж, хэдий хэр хугацаанд биед нэвчин орж байна вэ гэдгээс хамаарч үргүйдэл болон ургийн өсөлтөд өөрчлөлт ордог. 

-Ультра, ионжуулсан агаар шүүгч ашиглах нь үр дүнтэй шийдэл биш-

-Ярианы эхэнд гадаад болон дотоод орчны агаарын бохирдол гэсэн. Тэгэхээр дотоод орчны агаарын бохирдлын талаар ярилцаж эхэлье?

-Дотоод орчны агаар гэдэг зүйл бол ямар нэгэн хийц бүтээцээр гадаах орчноос тусгаарлагдсан орон зайн дахь агаарын чанар юм. Тэгэхээр энэ асуудалд шаталтын процессын үеийн агаар бохирдуулагч болон шаталтын бус хэвийн температурт агаар орчныг бохирдуулагч гэж ангилдаг. Шаталтын үед бол түүхий болон хатуу түлш гэж ангилна. Бид түлш шатаасны явцад түгээмэл бохирдуулагчид ялгарч байгаа үзэгдлийг хэлдэг.

Үүн дээр PM 2.5, PA, PM10, SO NO, хамгийн гол нь нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий ялгарах нөхцөл хатуу түлшнүүдийн явцад гардаг. Үүнтэй холбоотойгоор манай улсад угаарын хийн хордлого ихээр үүсээд байна. 

Угаарын хийнд хордох нь хоёр талтай. Тухайн айлын яндан зуухны битүүмжлэлийн асуудал. Мөн хэрхэн зөв галласан бэ, гэдгээс ихээр шалтгаалдаг. Харин нөгөө талдаа тухайн түлш нь нойтон байсан уу, хатаж амжсан уу, тухайн түлшний шаталж хэр вэ гэдгээс нь ихээхэн шалтгаалдаг. Хэрвээ зааврын дагуу бус буруу дутуу галласан бол зуух болон яндан битүүмжээ алдсан хэсгүүдээс угаарын хий агаарт ялгарч хүн хордож, мөн угаартаж байдаг. Иймээс айл өрхүүд, галлагаандаа нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Дараагаар нь хүмүүс гэртээ тамхи татаж, эргэн тойрныхоо хүмүүсийг дам тамхидалтаар хордуулж байдаг. Адилхан л шаталт явагдаж байгаа учраас хий ялгарч тамхи татаж байгаа хүн болон татаж байх явцад хажууд нь байсан хүний биед адилхан л сөрөг нөлөөтэй.

-Дотоод орчны агаарын бохирдолд өөр хүчин зүйлс бий юу?

-Байгаа. Байшингийн ханыг химийн нэгдэл ихтэй будгаар будсан бол түүнээс химийн бодисууд нь ялгарч байна гэсэн үг. Товчхондоо хурц үнэртэй будгаар ханаа будсан бол тэр хэмжээгээр бидэнд мэдэгдэхгүйгээр химийн нэгдлийн хий ялгарч хүний амьсгалын зам руу нэвчин ордог.

-Тэгэхээр айл өрх болон албан байгууллагууд агаар шүүгчийг ихээр ашигладаг болсон. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Дотор орчны агаарын чанарыг сайжруулахын тулд агаарын системийг зөв төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр агаар шүүгч болон агаар цэвэршүүлэгчийг ашиглах нь зөв. Дэлхийн нийтийн судалгаагаар 34-90 хувь хүртэл орчны агаарыг сайжруулдаг гэдгийг нотолсон. Гэхдээ HIPA шүүлтүүртэй агаар шүүгчийг ашиглах хэрэгтэй. Бидний зүгээс ямар нэгэн нано, ультра, ионжуулсан гэх агаар шүүгчийг хүмүүст санал болгодоггүй.

-Яагаад?

-HIPA фильтертэй агаар шүүгч нь орчны агаарыг ямар нэгэн химийн элементгүйгээр шүүж, цэвэршүүлдэг. Агаарт асар олон төрлийн химийн элемент, хий агуулагдаж байхад ахиад нэг химийн бодистой урвалд оруулбал эерэг дүн гарахгүй.

-Бид өдөр тутамдаа ашигладаг агаар цэвэршүүлэгчээ яг сайн ашиглаж чаддаг болов уу?

-Ихэнх хүмүүс агаар шүүгчээ ажиллуулчхаад цонх, хаалгаа нээчихдэг энэ нь маш буруу. Битүүмжилсэн орчинд ажиллуулж байж агаар цэвэрлэгддэг. Бидний гаргадаг нийтлэг том алдаа нь ердөө л энэ. Нэмэлтээр дурдахад, яг зөв агаар шүүгчээ ажиллуулж, үр дүнг хүртсэн эхээс төрсөн ураг агаар цэвэршүүлэгчтэй орчинд бүрэлдээгүй ургаас 180 граммаар илүү жинтэй, 3 см-аар толгойны тойрог том, эрүүл хүүхэд төрдөг гэх судалгааны дүн мэдээлэл байдаг. Тиймээс том жижиг гэлтгүй бүх хүмүүс агаар цэвэршүүлэгчийг хэрэглэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 17, 2024 09:04

Uneeen. Masktai hernee dotor muuhairaad uhaan balattaad arai gej gertee orj irsen bairnii huuhed taaraad tuslaad

Зочин
Зочин
12 сар 17, 2024 12:40

Өчигдөр орой 100 айлын автобусны бууд�##� дээр зогсож байт�##� хоолой хорсож бүр сүүлдээ толгой эргээд байсан лав энэ утаа угааранд хордож байгаа нь илт байсан шүү!

Зочин
Зочин
12 сар 18, 2024 06:35

Utaa bolon uigaarnd mask ymarch hereggvi mask zvvgeed amruu tsewer agaar orno gj yu baihaw hort utaani bag l zvvhgvi yw bol...

Зочин
Зочин
12 сар 18, 2024 11:08

Өглөө 8 цагт 21-р хороолол ороод үз.

Иргэн
Иргэн
12 сар 18, 2024 18:01

Төрөөс хян�##�т тавихад л утаа эрс багасна!!! Хувь айл, аж ахуй нэгжүүд юу ч хамаагүй түлж агаар орчныг их бохирдуулж байгаа!!! Утааны эсрэг юу ч билээ зөвлөл хороогоо одоо үр дүнтэй ажилуулж хян�##�таа сайжруулах шаардлагатай болжээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button