Гадаад мэдээ

АНУ-д өсвөр насны хүүхэд багш, сурагч буудаж хөнөөжээ

Даваа гарагт /2024.12.16/ АНУ-ын Висконсин мужид байрладаг нэгэн сургуульд өсвөр насны хүүхэд гал нээж багш, сурагчийн аминд хүрсэн байна. Уг халдлагын улмаас зургаан хүн бэртжээ. Цагдаа нар дуудлагаар хэргийн газар очиход сэжигтэн амь үрэгдсэн байсан аж.

Халдлага болсон сургууль нь Висконсиний нийслэл Мэдисонд байрладаг 400 орчим сурагчтай хувийн сургууль юм. Мэдисон хотын цагдаагийн албаны дарга Шон Барнс хэвлэлийн бага хурал хийхдээ шархадсан хоёр сурагчийн биеийн байдал хүнд байгаа гэжээ. Барнсийн хэлснээр бэртсэн хүмүүсийн хоёр нь эмнэлгээс гарсан байна. Цагдаа нар сэжигтэн болон хохирогчдын талаар мэдээлэл өгөөгүй юм.

“CNN” болон “Associated Press” агентлаг нэрээ нууцалсан цагдаагийн эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ хэрэгтэн 17 настай охин байсан гэжээ. Тэр халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорлосон гэж тэр эх сурвалж мэдэгдсэн байна. Халдлага үйлдэх болсон сэдэл нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэрэгтний гэр бүлийнхэн хууль сахиулах албаныхантай хамтран ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button