ОХУ-ын зэвсгийн мэргэжилтэн Москвад буудуулж нас баржээ
ОХУ-ын зэвсгийн мэргэжилтэн Михаил Шацкийн цогцос Москва бүсийн ой мод дундаас олдсон гэх мэдээлэл гарчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэр мэргэжилтэн ОХУ-ын арми Украины эсрэг ашиглаж буй далавчит пуужинг бүтээхэд гар бие оролцсон аж.
Шацкий нь Оросын армийн хэрэглэдэг пуужинг бүтээдэг “Mars Design Bureau”-ийн ерөнхий дизайнерын орлогч, дизайн хариуцсан дарга байсан юм. Украины хэвлэлүүд мэдээлснээр тэр Кремлиэс 13 км-ийн зайд байрлах Кузьминскийн ойд буудуулж амиа алдсан байна.
Гаднын оронд амьдарч буй ОХУ-ын сэтгүүлч Александр Невзоров Телеграм хуудас дээрээ Шацкийн цогцос гэх зургийг нийтэлжээ. Украиныг дэмждэг хэд хэдэн Телеграм суваг мөн ижил зураг нийтэлсэн юм.
“Mars Design Bureau”-д ажиллахдаа тэр Х-59, Х-69 далавчит пуужингийн шинэчлэлийг хянасан байна. 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш тэдгээр пуужинг ОХУ ашиглаж буй. Үүнээс гадна тэрээр ОХУ-ын зэвсэгт хүчний дронуудад зориулсан хиймэл оюун ухаан дээр ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
“Ukrainska Pravda” болон “Kyiv Independent” гэх мэт хэд хэдэн хэвлэл Украины батлан хамгаалахын нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ Украины цэргийн тагнуулын агентлаг түүнийг буудаж хөнөөсөн гэжээ.
“Kyiv Independent” агентлагийн бичсэн нийтлэлээс харвал нэгэн эх сурвалж “ОХУ-ын цэрэг аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэхэд гар бие оролцож, Украин дахь ОХУ-ын түрэмгийллийг дэмжиж байгаа хүн Украины батлан хамгаалахын хүчний хууль ёсны бай юм” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адилхан л Оросууд шдээ. Буцаагаад Киевт адилхан аллага хх хэрэгтэй
Орос оркыг амьд үлдээж болохгүй. Өөрсдийнх нь хэлээр л ярь
Путины тушаалаар гүйцэтгэж бгаа үйл хэрэг болно.
Нохой нохойн үхлээр л үхдэг!