ДЭЛХИЙ
Москва хотын депутатыг дайны эсрэг үг хэлсэн хэмээн ял эдэлж байхад нь ялыг нь нэмжээ
Дайны талаар худал мэдээлэл тараасан, терроризмыг зөвтгөсөн гэх үндэслэлээр Москва хотын Красносельск дүүргийн зөвлөлийн гишүүн Алексей Гориновт цэргийн шүүхээс гурван жилийн ял оноожээ.
Проукророос түүнд 3 жил 5 сарын ял товлосон боловч түүнийг одоо эдлэж байгаа ялыг харгалзан гурван жилийн ял шийтгэсэн байна. Тэрбээр 2022 онд Красносельск дүүргийн депутатуудын уулзалт дээр дайны эсрэг шүүмжилсэн үг хэлсэн нь оросын армийн талаар худал ярьсан хэмээн долоон жил ял оноож байсан бөгөөд түүнийг ял эдлэж байх хугацаанд терроризмын асуудлаар ийн дахин ял товлосон юм. Оросын Эрүүгийн хуульд шинээр “армийн талаарх худал мэдээлэл тараах” гэдэг зүйчлэл шинээр нэмэгдсэний анхны яллагдагч тэр болжээ.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
BUUR TENEGLEJ BNA DAA OROSUUD KKK