ОУЭШ-ийн Оролцогч орнуудын ассамблей Путинийг баривчлаагүйд Монголыг шууд БУРУУТГААГҮЙ, цааш үргэлжлүүлэхгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад айлчилсан. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд, Ромын дүрмээр манай улс түүнийг баривчлах үүрэг хүлээж байв.
Хэдийгээр геополитик, гадаад бодлого, үндэсний язгуур эрх ашгийн үүднээс бидэнд тэгэх боломж байхгүй ч өрнөдийн орнууд ихээхэн шүүмжилсэн юм. Тухайлбал, Украины талаас манай улсыг буруутгасан билээ.
Түүнчдэн, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн зөвлөл The Assembly of States Parties буюу Оролцогч Орнуудын Ассамблейд шинэхэн тайлан илгээжээ.
Харин уг тайландаа, биднийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дурдсан. Цаашлаад "Монгол Улс ОУЭШ-тэй хамтарч ажиллаагүй энэ асуудлыг Оролцогч Орнуудын Ассамблейд танилцуулах шаардлагатай гэж үзлээ. Ассамблей зохих арга хэмжээг авах боломжтой" хэмээжээ.
Энэхүү Оролцогч Орнуудын Ассамблей нь Олон улсын эрүүгийн шүүхийн хяналтын байгууллага юм.
Тэгвэл арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Оролцогч Орнуудын Ассамблей хуралдлаа. Үүгээр манай асуудлыг л хэлэлцсэн байна. Хуралдаанаар ээлжит дүгнэлт бүхий баримт бичгийг батлахдаа "Нэр бүхий улс орнууд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна" гэсэн утгатай өгүүлбэр оруулжээ. Гэхдээ манай улсын нэрийг онцлон дурдаагүй аж.
Ассамблей хуралдахаас өмнө манай талаас Давж заалдах шатанд хандсан. Үүнийг хүлээж аваагүй гэх мэт мэдээллүүд түгээд байгаа. Улмаар, ОУЭШ дээрх процесс Монгол Улсад ямар нэг олон улсын хэмжээний хориг, хариуцлага тооцох асуудалд дагуулж байна уу гэдэг ойлголт очсон.
Энэ талаар хэд хэдэн мэдээлэл цуглууллаа.
ОУЭШ-ийн тушаал гарснаас хойш Путин анх удаа тус байгууллагын гишүүн оронд айлчилсан нь Монгол. Энэ нэг өнцгөөс Итгэл бөгөөд найрсаг хамтын ажиллагаагаа зарлан тунхаглаж буй шинжтэй үйл явдал. Адаглаад, Путинийг баривчилчихлаа гэж бодоход ОХУ-ын зүгээс зэвсэгт хүчнээ оруулна. Бидэнд хамгаалах нөөц байхгүй. Мөн өнөө цагийн олон улсын харилцааны суурь эрх зүйн баримт бичиг Венийн конвенцоор, аливаа улсын төрийн тэргүүн бөгөөд дипломат ажилтныг саатуулах, баривчлах хориотой.
Бидний зүгээс язгуур шаардлагаас урган гарсан энэ нөхцөл байдлаа олон улсад илэрхийлэх, байр сууриа хамгаалах нь аюулгүй байдлын үнэт зүйлд нийцэх юм.
Энэ үүднээс бид өөрсдийн тайлбараа ОУЭШ олон түүний гишүүн орнуудад Владимир Путинийг ирэхээс өмнө илгээж, тодорхой бэлтгэлүүдийг хангаж байжээ. Бээжин хотод ч холбогдох уулзалт зохион байгуулсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн айлчлал өөрөө урьдаас тодорхой болж, товлогдох нь бага. Владимир Путинийг гурван жилийн өмнө албан ёсоор урьсан байв. Францын ерөнхийлөгч Макроны айлчлал гэхэд л 20 жилийн өмнөх урилга албажсан явдал.
Харин ОУЭШ-ийн тогтоол манай улс Владимир Путинийг урьснаас дараа гарсан. Мөн тэр үед Орос-Украины асуудал дэгдээгүй байсан нь дараагийн авч үзэх үндэслэл болж байна.
Хоёрт, ОУЭШ нь шүүх нэртэй болохоос ямар нэг заавал дагаж мөрдөх үүрэг бүхий шийдвэр гаргадаг байгууллага биш юм. Иймд бид хоригт орох юм уу, ямар нэг акц хүлээх эрсдэл байхгүй. Түүнчлэн, барууны ихэнх орнууд, тэр бүү хэл Украин ч гишүүн орон нь биш юм.
Арванхоёрдугаар сарын 24-ний ассамблейн хурлын үеэр, зарим талууд ОУЭШ-ийг хэт улстөржсөн хандлагаар ажиллаад байгаа юм биш биз хэмээн шүүмжлэл дэвшүүлээд ч авчээ. Харин манай талаас ГХЯ, Аюулгүй байдлын зөвлөл тэргүүтэй албаны хүмүүс очиж, ажиллаад иржээ. Ингэхэд уур амьсгалын хувьд, "Одоо дахин энэ асуудлыг хөндөхгүй" гэдэг ерөнхий хандлагад хүрсэн ч гэгдэж байна.
Өөрөөр хэлбэл манай талаас өмнө нь ч, одоо ч тодорхой байр суурь, хариу тайлбаруудаа өгч иржээ. Харин хүрсэн нөхцөл байдлын хувьд, эрсдэл байхгүй гэдгийг эх сурвалжууд тодотгож байна.
Харин манай талаас гаргасан Давж заалдах гомдол гэдэг нь,
Оролцогч орнуудын ассамблейгаар асуудлыг хэлэлцэхээс өмнө хэд хэдэн үндэслэл бүхий бичиг явуулжээ. Үүндээ Ромын дүрмийн 98.1 ба 98.2-т заасанчлан "ОУЭШ тухайн улс орныг олон улсын хувьд хүлээсэн үүрэгт үл нийцэх үйлдэл хийхийг тулгаж болохгүй", "Димпломат эрх ямба зөрчихөд хүргэхгүй" гэсэн үндэслэийг баримталжээ. Владимир Путин хийгээд манай улс айлчлалын үеэр дипломат эрх ямба хэрэгжүүлэгч мөн. Нөгөө талаас хоёр орны хамтын ажиллагааны "дүрэм"-ээ тогтоосон баримт бичиг 1993, 2019 онд тус тус батлагдаж байсан. Үүндээ ч бид үүрэг хүлээж байгаа. Иймд ОУЭШ-ийн тогтоол дээрх заалтуудтай зөрчилдөнө гэж үзжээ.
Оролцогч орнуудын ассамблей манай хүсэлтийг хүлээж аваагүй. Асуудлыг хэлэлцэнэ гэж үзсэн. Гэхдээ хэлэлцээд нэр дурдалгүй дүгнэлт протокол үйлдээд орхисон байна.
Уулзалтын үеэр АНУ тэргүүтэй томоохон хөрш орнууд бидний хүлээсэн үүрэг, нөхцөл байдлыг ойлгож буйгаа ч тодорхой илэрхийлсэн байна.
Өмнө нь ОУЭШ-ээс "Дайны гэмт хэрэгтэн" гэж зарласан этгээдийг өөр улс оронд айлчлахад нь баривчилсан нэг ч кэйс гараагүй юм.
М.ТЭНГИС
Холбоотой материал:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nuursnii hulgaich ..undesnii luivarchdaa baij chafhgui bj...duraaraa YNHNUUD sh uuu..kkk
Хулгана муур барисангүй гээд буруутгав�##� сайхан тэнэглэл л дээ
12 сарын 24 болоогүй байхад тааж бичээд байгаа бололтой
Цаашид болохоо байхаараа гаагын шүүхэд хандана гэж гонгиноцгоодоо л больчих хэрэгтэй
Өнөөдөр 12-р сарын 18-ний өдөр. 24 болоогүй байна даа. Солиотой юм
Бид баривчлах чад�##� хүрэхгүй.
Урьдчилаад мэддэг мэрэгч төлөгч гадаад яамтай учир манай улстай их болгоомжтой харьцсан нь амин чинь өлзиитэй бх шүү..ОУЭШ ээ. Хохь чинь шүү..ккк