"Путиныг баривчлаагүй" гэх буруутгалд гаргасан Монгол Улсын давж заалдах хүсэлтийг хүлээж авсангүй
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад айлчилсан. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд, Ромын дүрмээр манай улс түүнийг баривчлах үүрэг хүлээж байсан юм.
Хэдийгээр геополитик, гадаад бодлого, үндэсний язгуур эрх ашгийн үүднээс бидэнд төвийг сахих бодлого баримталдаг ч өрнөдийн орнууд энэ үйл явдлыг ихээхэн шүүмжилсэн юм.
Тухайлбал, Украины талаас манай улсыг буруутгаж, Монгол Улс олон улсын хуулиас илүүтэй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүндэтгэдэг, Монгол Улс энх тайвнаас илүү дайныг хүндэтгэдэг гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийсэн.
Үүний дараа Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Монгол Улс Путиныг саатуулахаас татгалзсан дээр дүгнэлт гаргаж, өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдөр ОУЭШ Путиныг баривчлах хүсэлтээ (“Монголын шийдвэр”) Монгол Улс биелүүлээгүй гэж үзсэн шийдвэр гаргасан.
Улмаар аравдугаар сарын сүүлээр ОУЦХГ-аас гишүүн улс болох Монгол Улсыг ноён Путиныг баривчлаагүй гэж буруутгаж, цаашид арга хэмжээ авахын тулд уг асуудлыг хяналтын байгууллага болох Оролцогч орнуудын Ассамблейд (ASP) буюу Оролцогч Орнуудын Ассамблейд шилжүүлж буйгаа мэдэгдсэн.
Уг үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Монгол Улс тус шийдвэрийг давж заалдах хүсэлтээ гаргаж, хоёр шүүгчийн эрхийг хасах хүсэлт гаргасан билээ.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг айлчлах үеэр баривчлаагүй гэх Монгол Улсын гомдлыг хүлээж аваагүй тухай News.az гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэв.
Шүүгчид мэдэгдэлдээ, Шүүхийн өмнөх шатны шүүгчид “Монгол Улсын давж заалдах хүсэлтийг Танхимаас татгалзаж байна. Учир нь хэргийн үндэслэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар гаргасан албан ёсны шүүхийн шийдвэр биш. Шүүхтэй хамтран ажиллах үүрэгтэй холбоотой нийцлийн үнэлгээ байсан" тул давж заалдах боломжгүй гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тусгаар улс байж хуц гэж хэлэх хэрэгтэй анд нөхрөө барьж өгдөг өөдгүй улс биш шүү дээвТэр муу эрүүгийн шүүх гэж ямар юм байдагийн
bitgii huts ehleed bid tusgaar uls gedegee haruulah heregtei bidniig hun torolhton medehgui baina
Юун дээр гарын үсэг зурсанаа санаж бх хэрэгтэй.Бас л хариуцлага.Үр дүн нь яахыг бид таашгүй.
Хамаагүй хая цаашаа хэнд хэрэгтэй юм Монгол гэж бие даасан тусгаар улс шүү
Түй май, түй май, түй май Юмжир, Мөнх-Эдэнэ 2.
Ойлгомжгүй байна.
2 нүүртнүүд ичиж амьдарь,гэмт хэрэгтнийг урь гэж хэн ч та нарыг шахаагүй.Амандаа байж хариуцлагаа үүр, амандаа хүрдэг чинь хаана байна.
тэгж ярихын бол Израйлын ЕС-д Нятаньяху, БХ-ын сайд 2-ыг Олон Улсын Эрүүгийн Шүүх баривчилах туша�##� гаргахад АНУ Олон Улсын Эрүүгийн Шүүгч нарт Хориг арга хэмжээ авч Нятаньяхуг баривчлахыг эрс Эсэргүүцсэн шүү дээ,,,,,,,,Барьцаад суучих хэрэгтэй,
Ер нь дэлхий нийтээрээ дайныг хүсэж гэж ойлгож болохоор байна. Хэрвээ монгол улс Путиныг баривчлах юм бол оросын арми манайх руу их буугаар 3 буудахад л монгол улс байхгүй болно биздээ. Тэгэхээр Гаагийн олон улсын шүүх нэртэй америкийн гар хөл бологч хар санаатангууд болон ялзарсан Зеленский нар яг ижилхэн бодолтой монголыг дайны хөлд чирч дуусгая гэсэн бодолтой юм байна. Иймд манай Монгол улс бол хоёр хөрштэйээ хэзээд ам мурайхгүй. Харин гаагийн шүүх болон 3 дагч хөршийн нөхдөд 3 давхар с�##�аавч өгье. Түй май гэх хэрэгтэй.
end manai ulsiin buruu ih baina. yanz buriin yum buhend davihaad orchidog. iim huniig urij baidag .horig tavigdaagui hun bolno shuudee.puten irseneer yuch shiidsengui.ene ond puten ih olon orond ailchilsan saya kazakstand ailchilsan ted ter shuuhiin gishuun bish yumuu mon bol baritsah heregtei tusgaar uls gedeg 2 horshtoigoo haritsahiig helehgui tednii hamaaraliig chadaliin hereee bagasgahiig tusgaar uls gene. unheer ar solongos kuba iran shig bolohiig huseegui yum bol delhiin hun torolhtontoi haritsaj hol niiluuleh baihaa
oros hytad hoertoigoo ewtei baiwal bolnodoo
oros hytadiig dawaj haritsaaad sain ymand hurehgui bolwuu 2hurshtei bjiij.
ОУЭШ-ээс баривчлах шийдвэр гарсан гэмт хэрэгтнийг урьсан нь манай гол буруу л даа!!! Уриагүй бол ийм хэрэгт орохгүй байсан!
Учраа мэдэхгүй гадаад харилцааны бодлогын үр дүн нь шүүдээ. Б�##�дуушаа хийж баахан юмны гишүүн болдог байнаа чадахгүй байж...
Х�##�хын голын ой гээд байн байн энэ Путиныг авч ирэх ямар хэрэг бнаа, гайтай муу Иван. Хорлож ханахгүй юм аа Монголыг. Манай д�##�даганасан улс төрчидөд нэгийг бодогдуулаг.
гар хөлийн үсгээ зурсан бол яах ч аргагүй. Манайх ан ам хэлэндээ хүрдэггүй мурьдаг зангаа татахгүй бол нэг л өдөр тэнгэр харанхуйлж шуурга шуурах вий дээ...
угаасаа энэ гаагийн шүүх элэг доог болоод удаж байгаа
Энэ олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн байлаа гээд манай улсад ямар хэрэгтэй юм бэ? Гишүүнчлэлээс гарч болдоггүй юм уу, бүх том улсууд өөрсдөө энэ шүүхийн гишүүн биш л юм байна лээ ш дээ. Заав�##� гишүүн болчихоод дарамтлуулж байх хэрэг байна уу?