УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган I С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Сандангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох Хууль зүйн байнгын хорооны саналыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай тогтоолыг баталсанд тооцлоо.

Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тогтоолыг уншиж танилцууллаа. Тогтоолын дагуу Сандангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилж, тогтоолыг өнөөдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button