Баян-Өлгийд салсан эхнэрийнхээ гэрийн цонхоор нэвтэрч, мэсээр хөнөөжээ

Баян-Өлгий аймагт 46 настай эрэгтэй Т нь гэрлэлтээ цуцалсан эхнэрийнхээ гэрийн цонхыг хагалж ороод хутга барин дайрах үед эхнэр нь гарч зугтаахыг оролдсон ч мэсэнд өртөж амиа алдсан хэрэг гарсан байна.
Тухайн хэргийн талаар гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын мөрдлөг, хэрэг үйлдсэн этгээдийн мэдүүлэг зэргээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн болох нь тогтоогдсон байна.
Улмаар шүүх байгууллагаас"Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.
Холбогдох хуулийн заалт:
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
- 2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;
- 2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;
- 2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;
- 2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАСАГУУД БИЕ БИЕНЭЭ АЛЖЭЭ ХОХЬ НЬ АЛУУРЧИН ХАСАГ ХАЛХЫН ШОРОНД БЫСДАГААРАА ЭРГЭНЭЭ ЗА ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ? ӨӨР ХҮҮХЭН ЖИШЭЭЛБЭЛ КУЛЬТАЙ АЯНУР ГЭЭД ОЛОН САЙХАН ХАСАГ ХҮҮХНҮҮД ЗӨНДӨӨ Л БАЙГААШТ ГАНЦХАН САЛАГААЧ ЧИНЬ БИШ ОДОО 15 ЖИЛ БООВОО ГАЧААЛДАЖ ДЭЭ
Мунхаг хүүр вэ,шангаа хүртэж.Хорвоо дэлхий уужим!
Сайхан хасаг хүүхнүүд зөндөө, харанхуй шаар вэ? Нэгийг хөнөөж өөрөө нарсанд илрэх гэж